ХЭҮК-ийн дарга Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2023-11-30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тус Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

 

 

“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүний эрхийн асуудал Монголд туйлын дор. Байгууллага нь нэр төдий. Дараагийн бүрэлдэхүүн сонгохдоо, зарчимтай, хүний эрхийг төлөө зогсохоор хүн авчраарай. Амаараа биш ажил хэрэгч байдлаар хүний эрхийн асуудалд анхаарах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өргөдлөө өгсөн хүн алга. Яагаад өргөдөл өгөх болсон нь чухал. Засгийн газрын захиалгат хүмүүсийг УИХ томилдог. Хэн ч томилогдсон эрх баригч намын даргын даалгаврыг өгч байгаа байх. Улс төрийн дарамт шахалтыг дийлэхгүй ажлаа өгч байгаа байх. 

 

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-30
AX NRT SEKSEER UILCHLGE80955877
2023-11-30