2012 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа

img

Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн Аймгийн Засаг даргатай байгуулсан 2011 үр дүнгийн гэрээгээ дүгнэн 2012 оны Үр дүнгийн гэрээгээ байгууллаа.  Тус хэлтэс нь 2011 онд улс, аймагт нийлүүлэх 3 төрлийн  бүтээгдхүүнээ 89,2-93,2 хувьтай биелүүлж нийт дүнгээр  90,7  хувь   буюу  “А” үнэлгээтэйгээр ажилсан ажлын үр дүнтэй 2012 оноо угтаж байна. 2011 онд Улсад төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг  126,9 сая төгрөгөөр буюу 15,2 хувиар давуулан белүүлэв. Аймагт нийлүүлэх орлогын  төлөвлөгөөг 84.3, сумын төлөвлөгөөг 97.7 хувиар биелүүлсэн нь Заамар, Сэргэлэн сумдад алт олборлож буй компаниудын алт олборлолт, борлуулалтын үйл ажиллагааны доголдлоос болж хувиарлагдаж ирэх нөөцийн төлбөр 1.1 тэр бум төгрөгөөр тасарсантай холбоотой байна. Жигд ажиллагаа нэр төрлийн төлөвлөгөөг стандарт түвшинд хангаж ажиллав. Татварын улсын байцаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах талаар 24 айлд зуслангийн газрын асуудлыг шийдэж, татварын улсын байцаагч 8 айлыг орон сууцтай болгох барилгын ажлыг эхлүүлэн 60 хувийн гүйцэтгэлтэй он дамжлаа. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус 1 ажилтан, аймаг сумын хөдөлмөрийн аврагаар 2 хүн, Сангийн яам, ТЕГазар болон бусад шагналаар 30 гаруй ажилтан шагнагдаж, ажлын өндөр амжилттай шинэ оноо угтсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ