Барилгын норм ба дүрэм батлагдлаа

img

"Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах төлөвлөлтийн норм" , "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах угсралтын норм", "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилгын технологийн зураг төсөл" , "Үр тариа хадгалах болон боловсруулах байгууламж", "Үйлдвэрийн газрын байгууламж; "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орон зай, орчны зураг төсөл төлөвлөлт” зэрэг барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрмүүдийг ЗТБХБЯамны сайдын тушаалаар тус тус баталсан юм. Уг тушаалыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2012 оны 01 сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэснээр барилгын зураг төсөл, барилга угсралтын ажилд мөрдүүлэхээр боллоо. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан УБХ-ны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан "Предприятия, здания и сооружения по хранению и переработке зерна" /СНиП 2.10.05/ ; Барилгын яамны 1990 оны 56-р тушаалаар батлагдсан "Байгууламж ба барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах" БНбД /3.04.03-90/; зэрэг барилгын норм ба дүрмүүдийг хүчингүй болсонд тооцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ