Лхагва гарагт НӨАТ-ын азтанууд тодорно
 
                        НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.

2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш буюу энэ сарын 20-ны 23.59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас анхаарууллаа.
Сугалааны урамшуулалд:
-  3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/ 
-  4 орон таарвал /40,000-100,000/ 
-  5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/ 
-  6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/ 
-  7 орон таарвал /500,000- 10 сая/ 
-  8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ. 
 
                
СЭТГЭГДЭЛ БИЧИХ