Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
“Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэн гарч байна
2024-02-20

 

“...Бид соёлын асар хурдацтай шилжилт хөдөлгөөний хязгаар үл үзэгдэх орон зайд эцсийн зогсоол үгүй мэт аялах зорчигчид юм. Агуулга хэлбэрээ зогсолтгүй солих хурдтай нийгэмд хөөгдөн амьдарч байна. Энэ бүхний цаана орших мөн чанар, үнэ цэн юу вэ?

 

Үзэгдээд, шүргээд өнгөрөх хүчтэй хөөсрөн нэг л мэдэхэд алга болох мэт ахархан бус, хайр тэр дундаа өөрт байгаа, өөртөө зориулсан бүхнээ үнэ цэн, утга төгс байлгаасай хэмээн хүснэ. Тэгж чадваас байгаль эхэд өгч чадах бидний хайр халамж гоо үзэсгэлэн бишрэм чанар нь энэ болой” хэмээн “Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэнгийн арт директор, NOEMI брэндийг үүсгэн байгуулагч Э.Номинчулуун бичжээ.

 

 

 

Урлаг тэр дундаа дүрслэх урлагийн уран бүтээлийг өөртөө шингээн,хувь хүний өнгө төрхийг энгийн хэрнээ дахин давтагдашгүйгээр илэрхийлсэн хэв загвар бүхий ноолууран хувцасныNOEMI брэндийн хавар, зуны загварын коллекцийн танилцуулга үзэсгэлэн ХААН галерейд нээгдээд удаагүй байна.

 

“Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэнд Монгол оронд түгээмэл ургадагмонос модыг сонгон жилийн дөрвөн улиралд хувьсан өөрчлөгдөх өнгө төрх буюу цаг хугацаанаас ангид орших үзэл санааг тусган харуулсан бөгөөд бүхэлдээ дотоод гоо сайхан, хүний сэтгэлд орших тэрхүү тансаг мэдрэмжийг илтгэхийг зорьжээ.Үзэсгэлэнгийн кураторооруран бүтээлч Ц.Солонго, арт директороор Э.Номинчулууннар ажиллаж, NOEMI брэндийн үзэл санаанд тулгуурлан уран бүтээлч Э.Билигт монос модон дээр барлан, медиа артыг уран бүтээлч Г.Мөнхболор, Х.Одбилэг, саунд артыг У.Золбоо бүтээсэн байна.

 

“Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэнХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 2-р сарын 29-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 10.00- 18.00 цагт үнэ төлбөргүй нийтийн хүртээл болж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-20
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-20