
Он гарсаар шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний үнэ дагаж өссөн нь иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлж байна хэмээн МҮЭ-ийн тэргүүн С.Ганбаатар мэдэгдэж байгаа. Тэрбээр үндэслэлгүйгээр шатахууны үнэ нэмсэнд эсэргүүцлээ илэрхийлж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай нэгдэн жагсаал цуглаан ч зохион байгуулсан юм.
Ямартай ч, Засгийн газраас шатахууны үнийн асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Харин МҮЭ-ийн зүгээс энэхүү шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварт хэрхэн өсч байгааг судлах ажлыг эхлүүлсэн юм.
Тэд энэ удаад Нарантуул захыг сонгож, худалдаа наймаа эрхлэгчидийн бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн худалдан авалтад хэрхэн нөлөөлж байгааг газар дээрээс нь судалгаа явуулахаар болжээ. Уг арга хэмжээ 14.00 цагт Нарантуул захад эхлэх юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ