Байцаагч нарыг даатгалд хамрууллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас Авто тээврийн хяналтын Улсын байцаагч нарыг даатгалд хамруулах ажлыг эхлүүлэн гэрээг хийн 60 гаруй авто тээврийн улсын байцаагчийг амь насны болон гэнэтийн ослын даатгалд хамруулсан юм. Авто тээврийн хяналтын Улсын байцаагч нарыг даатгалд хамруулах нь өвчин болон гэнэтийн ослын улмаас улсын болон хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх төлбөр мөнгийг даатгалын компани хариуцах ач холбогдолтой. Тиймээс Авто тээврийн газраас “National life” даатгалын компанийг сонгон гэрээ хийсэн нь энэ юм. Тус компани өнгөрсөн хугацаанд 8000 гаруй даатгуулагчтай болсон бөгөөд албан байгууллага гэлтгүй хувь хүмүүсийг даатгалдаа хамруулах боломжтой юм. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа авто тээврийн хэрэгсэлийн жолооч болон хувь хүмүүс амь нас, эрүүл мэндээ урт хугацаат амьдралын даатгалд даатгуулсанаар аливаа эрсдэл гарсан үед санхүүгийн хүндрэлээс хамгаалагдаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ