УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 69 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Д.Ганбат "Улс орон авлигад шивж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах байхад АТГ-ын дарга нь, дэд дарга нь, Ерөнхий сайд, эрх барьж байгаа МАН-ын дарга хаана байна. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг Хууль зүй дотоод хэргийн сайд л сууж байх юм" гэлээ.