Амьдралын утга учрыг нээх аялал “ЗААГ” үзэсгэлэнд саатаарай
2024-05-17

 

Хүний амьдралын мөчлөг, сэтгэлийн дотоод гуниг баясал нь байгалийн мөчлөгтэй адил мөхөж бас сэргэж байдаг. Орчлонгийн бүх зүйл өөрийн замналаар урсана, хайлна, нүүнэ, бас үгүйрнэ. Энэ ертөнцийн жам ёсыг хүлээн зөвшөөрч, амьдралын урсгалыг сөрөн явахдаа сайн мууг дэнслэхийн оронд, түүнийг зөнгөөр нь орхих, урсан өнгөрөх цаг хугацааг “Зааг” үзэсгэлэн дүрслэн харуулжээ.

 

Австралийн Сиднейн их сургуульд медиа урлагийн ахлах багш, саунд артист, судлаач Диана Честер, орчин цагийн Монголын залуу уран бүтээлч Ж.Ариунтуяа нарын хамтын онцгой содон мультимедиа арт үзэсгэлэн ХААН галерейд нээгдээд удаагүй байна.

 

 

Монголын урлагийн ертөнцөд шинэ хуудас нээсэн, экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын “ХAOS” фестивалийн хүрээндэнэхүү үзэсгэлэнг толилуулж буй. Диана, Ариунтуяа нар үзэсгэлэнгийнхээ санаа, төслийг жилийн өмнөөс эхлүүлсэнаж. Тэд хамтдаа Монголын говь нутгаар 1000 гаруй км зам туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газраар аялж, ширгэсэн булаг шанд, гол мөрөн, гүн мөсөн хавцал, палеонтологийн олдвор бүхий газар, элсэн цөлийн тогтоцыг судлан, дүрсжүүлж, үзэсгэлэнгийн бүтээлүүдээ туурвижээ.

 

 

Аяллын үеэр авсан дүрс, дуу бичлэг буюу булаг оргилох, мөс хайлах, элс нүүх, манхан хүнгэнэх чимээ авиа ньүзэсгэлэнгийн бүтээлүүдэд “амилж”, байгалийн гоо сайхныг, түүний дотоод амар амгаланг үзэгчдэд мэдрүүлээд зогсохгүй амьдралыг анирдах, туулсан зам, гаргасан тэвчээрийг энэрэх сэтгэлийг танд төрүүлэх нь лавтай.

 

 

“Зааг” үзэсгэлэн нь зөвхөн урлагийн бүтээл биш, харин амьдралын утга учрыг нээх аялал гэж хэлж болно.Амьдралын заагийг шинэ өнцгөөс харах, түүний гүн утгыг ухаарах энэхүү үзэсгэлэн нь таныг гайхашруулж, сэтгэл зүрхийг тань хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна.

 

Үзэсгэлэн ХААН Банкны төв оффисын 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 5-р сарын 29-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-19
Evelyn Martinez:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Online Hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Telegram or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2024-05-17