ГЕГ 2.8 тэрбум төгрөгийн тендер зарлажээ
2024-05-30

Гаалийн ерөнхий газраас улсын хэмжээнд гаалийн мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл худалдан авахаар тендер зарласан байна. 

 

 

Тендерийн төсөвт өртөг нь 2.8 тэрбум төгрөг байна. Урсгал төсвөөс санхүүжүүлнэ хэмээн бичиг баримтад дурьджээ.  Анхаарал татаж байгаа нэг зүйл нь Гаалийн ерөнхий газар 2024 оны төсвийн жилийн төлөвлөгөөндөө энэхүү худалдан авалтыг дурьдаагүй байна. 

 

 

Тодруулбал, Гаалийн ерөнхий газар 2024 онд нийт долоон төрлийн худалдан авалтын мэдээллийг Шилэн дансандаа мэдээлжээ. Дээрх худалдан авалт энэхүү долоон төрлийн худалдан авалтад багтаагүй байгааг дараах мэдээллээс харж болно. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-30