Хэрлэн-Тооно төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэх баримт бичигт гарын үсэг зурлаа
2024-06-04

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нар Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааныхаа хүрээнд Ажлын даалгавар II баримт бичигт гарын үсэг зурлаа. 

 

 

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-ний дагуу “Хэрлэн-Тооно” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү болон “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар 01/2024 дугаар “Ажлын тодорхойлолт”-нд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурлаа.

 

Энэхүү “Ажлын тодорхойлолт”-ын дагуу “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь дээр дурдсан ТЭЗҮ-ийг шинэчлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх юм.

 

Уг арга хэмжээний үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү “Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах” энэхүү хамтын ажиллагаа нь амьд бүхний эх булаг болсон усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой ажлын эхлэл болж байна” хэмээн талархал илэрхийллээ.

 

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагаа нь “Оюу толгой” ХХК-ийн шинэчилсэн стратегийн Хөрст дэлхий, Хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэлүүдийн зорилготой нийцэж байгаа бөгөөд “Хэрлэн-Тооно” төслийг Байгаль орчин, нийгэмд нөлөө багатайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох чухал ач холбогдолтой.

 

ТЭЗҮ-ийг дотоодын болон олон улсын стандартад нийцүүлэн сайтар боловсруулахад талуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолсон юм.

 

Дашрамд дурдахад уг төслийн ТЭЗҮ-ийг анх 10 жилийн өмнө буюу 2014 онд хийж байжээ. Хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлага тавигддаг билээ.

Shuud.mn
Сонин хачин
John Larry:
PEOPLE SHOULD BEWARE THERE ARE MANY FAKE FRAUDULENT OUT THERE... People are falling victim to it. I am so delighted to share my incredible experience with the recovery company called MAYER MUSK HACKER. I invested 145,000 in a fake investment. After falling victim. I was devastated and unsure if I would ever see my hard-earned money again. I’m happy I found MAYER MUSK HACKER on google who helped me recover my cryptocurrency. I can’t forget how MAYER MUSK HACKER helped me recover my cryptocurrency. I never would have imagined that cryptocurrency could be recovered. To anyone who finds themselves in a similar predicament, I recommend MAYER MUSK HACKER. Their unwavering commitment to their client’s well-being, combined with their unparalleled expertise in cryptocurrency recovery. You can also contact them via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678 They are one of the best recovery companies in the world.
2024-06-06
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-06-04