Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурлаар 12 стандарт батлагдлаа

img

Монгол Улсын засгийн газрын 2009 оны 82 дугаар тогтоолоор Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг, төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Үндэсний зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь хуралдаан бөгөөд сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагт хуралддаг. Тэгвэл Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн шинэ оны эхний хурал 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар (Цахилгааны реле ба хамгаалалтын төхөөрөмж. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага MNS IEC 60225-1:2012), (Янжуур тамхи. Утааны конденсат дахь алколойдын хэмжээг тодорхойлох. Спектрометрийн арга MNS ISO 3400 : 2011), (Тамхи болон бусад тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн  шүүлтүүр ороох материал – Цитратын агууламжийг тодорхойлох арга MNS ISO 20369 : 2011), (Нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO 26000 : 2012) зэрэг нийт 12  стандартын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Стандарт нь зөвшилцөлийн баримт бичиг байдаг учраас техникийн хороон дээр хэлэлцсэн стандартын төслийг салбарын яамд, агентлаг, шинжлэх ухааны байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийн саналыг заавал тусган хэлэлцэн баталдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ