Олимпийн эрх олгох тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байна

img

Италийн үзэсгэлэнт Сицил арлын Катанья хотод туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 113 орны 937 сэлэмчин олимпийн эрх олгох энэхүү чухал тэмцээнд оролцож байгаа бөгөөд Монгол улсаас өмнө нь оролцож байгаагүй олон тамирчин оролцож байна. Хөнгөн сэлэмний төрөлд Б.Баттөмөр (улсын аварга, Германд бэлтгэл хийдэг), Б.Цэнгэл, хүнд сэлэмний төрөлд Э.Баярбат (улсын аваргын хүрэл медальт), эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, илд сэлэмний төрөлд Э.Ариунзаяа (Бельги улсад бэлтгэл) нар Иран багш Мохаммад Фаракманешийн  удирдлаганд хүчээ үзэх нь ээ. Манай тамирчид эхний тулаанаа өнөөдөр хийх бөгөөд, маргааш хоёр бүсгүй, эрэгтэй хөнгөн сэлэмний тамирчин Б.Баттөмөр тулалдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ