3000 гаруй аж ахуйн нэгжид шаардлага хүргүүллээ

img

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8.2.1-д заасны дагуу Засгийн газрын 311-р тогтоол  “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг мөрдөж ажиллах талаар дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчид компаниуд, 3000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад хугацаатай албан шаардлагыг,  журамын хамт хүргүүлээд байна. Мөн дээрх ажлын хүрээнд  Хан-Уул дүүргийн  төрийн, төрийн  өмчид компани 70 гаруй  аж ахуйн нэгж, байгууллагын эрх захирагч, 106 ажилтанг хамруулан “Хүнсний аюулгүй байдал-хөдөлмөр нийгэм хамгааллын талаар анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Сургалтаар хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр нийгэм хамгааллын сэдвээр хичээл заахаас гадна үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж бусад аж ахуйн нэгжид танилцуулж ажиллав. Мөн “Витафит Инвест”ХХК-ийн үйлдвэр болон дотоодын лабораторитой танилцав.              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gg:
shal utgagui ajil udsan shaardlaga bna lee shde hiih ymaa olj ydhiim daa
2012-01-26