“Gold Forum 2025” арга хэмжээнээс ОНЦЛОХ 3 үйл явдал

img

Голомт  банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Gold Forum”арга хэмжээ 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн “Gold Forum 2025” арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч ТОП аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын 300 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай  санал бодлоо солилцсон юм.

“Gold Forum”арга хэмжээний үеэр жил бүр алтны зах зээлд тулгамдаж буй чухал асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд “Алтны салбарын ирээдүйн төлөв байдал” сэдвээр хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцүүлгийг Голомт банкны Нөөцийн Удирдлагын Газар, Арилжааны хэлтсийн захирал У.Мөнхжаргал удирдаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Эрдэнэ Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, Мандал ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашдэндэв нар панелистаар уригдан оролцлоо.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа

Форумын үеэр Голомт банк зарим компанитай хамтран ажилах санамж бичиг байгуулан уул уурхайн салбарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэдний үйл ажиллагааг дэмждэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Трансвест Монголиа ХХК, Соёл арвижих ХХК, Майнс Ап ХХК, Хера Экуйпмент ХХК нартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

“Медалион”-ы дуудлага худалдаа

2023 оноос энэхүү арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж, цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан хандивлаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дуудлага худалдаанаас олсон нийт 126 сая төгрөгийг хүүхдийн төлөөх төслүүдэд хандивлаж, хүүхэд, багачуудад ээлтэй илүү сайхан ирээдүйг бүтээхэд хөрөнгө оруулсан юм.

Харин энэ удаа “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийг бэлгэшээж урласан 999 сорьц бүхий, 1 унц жинтэй алтан медалионыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд дахин хандивлахаар болов.

“Gold Forum 2025” арга хэмжээ нь салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон нийт зочид төлөөлөгч, Голомт банкны харилцагч та бүхэнд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Alliant Credit Union:
U svojoj ulozi radim s odjelima za osiguranje, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To mi omogućuje da steknem više znanja o svojoj ulozi i pružim članovima bolje iskustvo. Dobijte svoju financijsku slobodu od nas danas. Dugujete li, trebate zajam, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih zajmova. Nudimo poslovne zajmove, studentske zajmove, stambene zajmove, osobne zajmove itd. Kamatna stopa zajma od 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti novčani zajam u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez jamstva nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Usmjeravanje #271081528
2025-06-06
CONSULT OWIZARDTECH OCTOPUS RECOVERY HACKER:
The Owizardtech OCTOPUS RECOVERY Experts are a top hacker team dedicated to assisting people and companies in recovering their lost or stolen property. The team's proficiency in using state-of-the-art technology and industry knowledge to track and locate stolen property increases the likelihood of recovery for clients. Talk to the team about your issue to receive your money back. Email: owizardtech@aol.com Website: https://dev-wizard-tech-octopus.pantheonsite.io
2025-05-06
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
2025-04-01