Пестицид хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь

img

“Пестицид” нь мал амьтан, ургамал, жимс, хүнсний ногоог аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалтаар хөдөө аж ахуй, газар тариалангын салбарт өргөн хэрэглэгддэг бодис.

Шведийн Стокгольм хотноо 2001 онд удаан задардаг органик бохирдуулагчийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенц”-ийг баталж, үүнд 100 гаруй улс орон нэгдсэн байдаг. Монгол улс 2002 онд нэгдэн орсон.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөрийн (UNEP) тайланд дэлхий даяар жилд 3 сая гаруй хүн пестицидэд хордож, 200,000 гаруй хүн цочмог хордлогын улмаас нас бардаг гэсэн тоо баримт байдаг. 

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөрийн (UNEP) тайланд дэлхий даяар жилд 3 сая гаруй хүн пестицидэд хордож, 200,000 гаруй хүн цочмог хордлогын улмаас нас бардаг гэсэн тоо баримт байдаг. 

2024 онд нийтлэгдсэн судалгаагаар пестицидийн хэт их хэрэглээ нь цочмог хордлогоос гадна архаг байдлаар хавдар, тэр дундаа тархины хавдар, хөхний хавдар, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин, үргүйдэл, цусны хорт хавдар болон чихрийн шижин зэрэг өвчлөлд нөлөөлөлдөг гэдгийг харуулсан байна.

Пестицидийн хордлого нь хордлогын зэргээс хамаарч шинж тэмдэг нь ялгаатай байна. Үүнд: хөнгөн, дунд, хүнд.

Хөнгөн зэргийн хордлогын үед илрэх шинж тэмдэг:

-      Толгой өвдөх

-      Толгой эргэх

-      Дотор муухайрах

-      Суулгах

-      Нойргүйдэх

-      Хүний нүд, ам, хоолой арьс зэргээр тууралт гарах

Дунд зэргийн хордлогын үед илрэх шинж тэмдэг:

-       Нүд бүрэлзэх, сарних

-       Унтаарах, уймрах

-       Бөөлжих

-       Судасны цохилт нэмэгдэх

 Хүнд зэргийн хордлогын үед илрэх шинж тэмдэг:

-       Хүүхэн хараа өргөсөх

-       Амьсгалын замын хүндрэл үүсэх, амьсгал тасалдах

-       Цэр ихээр ялгарах

-       Ухаан алдах

-       Таталт өгөх зэрэг шинж илэрнэ.

Иймд иргэд та бүхэнд гэрийн нөхцөлд жимс болон хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг хэрхэн арилгах, бууруулах зөвлөгөөг хүргэж байна.

1.   Жимс болон хүнсний ногоог 2 хувийн давсны уусмалаар угаах, үүний тулд давстай хүйтэн усанд жимс болон ногоог 3-5 минутын турш байлгаж, дараа нь урсгал усанд сайтар үрж угаана. Мөн давстай усыг цагаан цууны уусмалаар орлуулж болно. Ингэхдээ усанд 10%-ийн цууны уусмалыг багахан хийж, 5 минутын дараа зайлж хэрэглэх;

2.   Жимс, хүнсний ногоог бүрэн хальсалж, хүнсэнд хэрэглэх зэрэг

Эх сурвалж:

1.   https://www.medicalnewstoday.com/articles/327414#which-foods-contain-the-most-pesticide-residue

2.   https://www.sciencedirect.com/science/article/pii/S2405844024051594

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ