ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

img

Салбартаа тэргүүлэгч ХААН Банк нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудыг тууштай тогтвортой хэрэгжүүлж, онцгой анхаарал хандуулж ирсний нэг тод жишээ нь 15 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” болон 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” билээ.
ХААН Банк хувийн хэвшлийн салбараас анхлан тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулснаас хойш энэхүү сангаар дамжуулан нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд буй. Тэгвэл тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ийнхүү эрүүл мэндийн салбарт 2 томоохон аяныг тууштай хэрэгжүүлж, нийт 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна.


 

Олон жилийн турш тогтвортой хэрэгжиж, үр өгөөжээ өгсөөр буй “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны энэ жилийн нээлт, аяны оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол ХААН Банк цамхагт 2025 оны 4-р сарын 3-ны өдөр боллоо.
Эдгээр аяны хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд хүргэх, нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгож, шаардлагатай тохиолдолд газар дээр нь мэс засал хийж ажилладаг хувийн хэвшил, төрийн байгууллагын хамтын ажиллагааны хамгийн сайн хамтралын жишээ болсоор байна.
Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-тэй хамтран хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны багийнхан гэхэд давхардсан тоогоор 136 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, 680 хорт хавдрын тохиолдол илрүүлж, 527 яаралтай мэс засал хийн, 11 мянга орчим эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан бодит үр дүнтэй ажилласан байна.
Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Архангай, Дорноговь аймагт 4-р сард хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Харин П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон МҮОНРТ-тэй хамтран хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд Монгол Улсын 21 аймгийг бүрэн тойрч, 1140 эмч мэргэжилтнийг чадавхжуулан 60,800 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. Аяны багийнхан энэ жил цусны даралт ихсэлт өвчний эрсдэл өндөр Орхон, Булган аймаг болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд 6, 7-р сард ажиллахаар төлөвлөөд буй.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Alliant Credit Union:
U svojoj ulozi radim s odjelima za osiguranje, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To mi omogućuje da steknem više znanja o svojoj ulozi i pružim članovima bolje iskustvo. Dobijte svoju financijsku slobodu od nas danas. Dugujete li, trebate zajam, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih zajmova. Nudimo poslovne zajmove, studentske zajmove, stambene zajmove, osobne zajmove itd. Kamatna stopa zajma od 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti novčani zajam u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez jamstva nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Usmjeravanje #271081528
2025-06-06
CONSULT OWIZARDTECH OCTOPUS RECOVERY HACKER:
The Owizardtech OCTOPUS RECOVERY Experts are a top hacker team dedicated to assisting people and companies in recovering their lost or stolen property. The team's proficiency in using state-of-the-art technology and industry knowledge to track and locate stolen property increases the likelihood of recovery for clients. Talk to the team about your issue to receive your money back. Email: owizardtech@aol.com Website: https://dev-wizard-tech-octopus.pantheonsite.io
2025-05-06