Уранаас үүдэж ургийн гажигтай мал төрсөн нь худал

Сүүлийн үед олон нийтийн цахим орчинд ''...уранаас үүдэлтэй байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлж байна...'' гэх мэдээллийн дагуу ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншад, Улаанбадрах сумдад ажиллажээ.
Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр ишигний ураг болон тус сумын нэгдүгээр багийн малчин Н.Батбаатарын ургийн гажигтай төрсөн хурганы дээжид хийсэн шинжилгээгээр хүнд метал, цацраг идэвхт бодис хэвийн хэмжээнээс бага гэсэн дүгнэлт гарсан байна.
Товчхондоо, Уран, цацраг идэвхт бодисоос үүдэлтэй ургийн гажигтай мал төрсөн гэдэг нь худал.
Цацрагийн хяналт, шинжилгээний талаар:
Ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумдын нэр бүхий малчин иргэдийн хаваржаа, хүн малын ундаалдаг гар худаг, малын хашаа, малынн бэлчээр зэрэг нийт 13 цэгт гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийжээ. Дүгнэлтээр байгалийн цацрагийн дэвсгэр түвшин болох 0.20 мк3в/ц хэмжээнээс хэтрээгүй буюу 0.03-0.13мк3в/ц гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Усны газрын Усны хяналтын төв лабораторийн дүгнэлт,
Улаанбадрах сумын 2,3-р баг болон Сайншанд сумын 5-р багийн нутагт орших малчдын унд ахуйн гүний худгаас нийт 8 ширхэг усны сорьц авч, ерөнхий хими, микро элемент болон бичил амь судлалын шинжилгээ хийсэн байна. Мөн сумын 2, 3-р багийн малчдын унд, ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй нийт 5 гүний худгийн усанд гидрохимийн нарийвчилсан шинжилгээ хийсэн байна. Дүгнэлтээр сул шүлтлэг орчинтой, хатуувтар, шорвог усны ангилалд хамаарсан байна.
Эдгээр хэмжилт, шинжилгээнүүдийн дүнгээс харахад тухайн бүс нутгийн хүн ам, мал амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөлгүй гэдэг нь батлагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ