
БСШУЯ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард их, дээд сургуулиудыг аттестатчлалд хамруулсан билээ. Тус шалгалтын үр дүнд Хантайшир, Гүүр, Олимп, Эко Ази, Монгол фермер зэрэг таван сургуулийг бүрмөсөн хааж, Хангай, Гурван тамир, Далай ван, Монгол Солонгосын коллеж гэсэн дөрвөн сургуульд магадлан итгэмжлэл олгосон.
Шаардлага хангаагүй таван сургууль өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоох ёстой байсан ч энэ оны долдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна.
Учир нь хаагдсан дээд сургуулиудыг шилжүүлэх сургууль хомсдолтой байгаа юм байна. Дээрх сургуулиуд хаагдсанаар 5000 гаруй оюутан “гудманд гарах” болоод байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ