“Росатом” ''Мардай''-д уран олборлох санал тавьжээ

img

ОХУ-ын “Росатом” компани Дорнод аймаг дахь Мардайн ураны бүлэг ордод уран хайх, олборлох санал тавьжээ...

ОХУ-ын “Росатом” компани сүүлийн хоёр жил Монгол Улсад уран олборлоё, ураны салбарт хамтран ажиллая гэдэг байр сууриа илэрхийлсээр буй. Ялангуяа, Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар энэ саналаа тавьж буй. Тиймдээ ч ОХУ-ын “Росатом” компани манай улсад төлөөлөгчийн газраа өнгөрсөн жил нээсэн. Энэ сард хайгуулын компаниа нээх ажлаа эрчимжүүлж буй гэх...

Мөн өнгөрөгч есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин манай улсад айлчлал хийх үеэр энэ саналыг тавьсан байдаг.

“Росатом” дэлхийн ураны том тоглогч, ‘’Орано’’-тай өрсөлдөхүйц том компани.

-Хуучин Зөвлөлт холбоот улс гэж байхад 1985-1995 оны хооронд Мардайн ураны ордыг ашиглаж байгаад 500 тонн уран олборлосон аж. Мардай, Нэмэр, Гурванбулаг, Дорнод гэсэн дөрвөн бүлэг орд нь  нийт 48 мянган тонн нөөцтэй. ОХУ үүнийгээ үргэлжлүүлэн ашиглая гэсэн байр суурь илэрхийлсээр байна.

 2009 оноос хойш Дорнодын ураны ордуудыг ашиглая гэсэн нийт дөрвөн удаагийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичиг байгуулсан байдаг.

Говийн бүсэд Францууд газар дор уусган олборлох технологи ашиглаж байгаа. Энэ бол байгальд ээлтэй, зардал багатай технологи. Харин Дорнод аймагт тал хээрийн бүс, уул устай газар далд аргаар олборлоно.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Хархорин төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргасантай холбоотойгоор ОХУ-ын “Росатом” компани бага оврын атомын цахилгаан станц барих санал тавьсан. Тухайн үед санамж бичиг байгуулсан ч хэрхэх нь одоогоор нэг мөр эцэслэгдээгүй.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Billy Grant:
Are you becoming desperate for answers, and you feel you have tried your best but still nothing, I am here to let you know that there is a way to get the true answers you need, be it answers in your relationship or marriage, in your place of work, in your school, in your family..... You just name it to Premiumhackservices@gmail.com, they will definitely get you the answers that you need, you can get through to them via WhatsApp also +14106350697, and you do not need to worry about being exposed because they keep their business and transactions secret, You go to them and get the best experience ever.
2025-05-05