Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

img

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк бизнесийн цар хүрээгээ тэлж буйтай холбогдуулан шинээр ажлын байрууд зарласаар байна. Ажил горилж буй иргэд 5-р сарын 6-аас эхлэн Голомт банкны өөрт ойрхон салбарт хандан Харилцагчийн зөвлөхөөс нээлттэй ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  Цаашид ч энэхүү арга хэмжээ бүх салбарын хэмжээнд үргэлжилсээр байх аж.

Голомт банк ажилтан болон ажилтны гэр бүлд ээлтэй бодлогын хүрээнд мэнд оршихуй буюу тэдний бие, сэтгэл зүй, санхүүгийн эрүүл мэндийг дэмжих замаар банканд урт хугацаанд, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад чиглэн ажилладаг. Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа зориулсан хөнгөлөлт, хангамжуудаас  гадна тэдний ур чадвар, гүйцэтгэл, ажлын байрны онцлогоос хамааруулан зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great Place to Work” байгууллагаас “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Owizard tech octopus:
The Owizardtech OCTOPUS RECOVERY Experts are a top hacker team dedicated to assisting people and companies in recovering their lost or stolen property. The team's proficiency in using state-of-the-art technology and industry knowledge to track and locate stolen property increases the likelihood of recovery for clients. Talk to the team about your issue to receive your money back. Email: owizardtech@aol.com Website: https://dev-wizard-tech-octopus.pantheonsite.io
2025-05-06