ГОЛОМТ БАНК “MONGOLIA INVESTMENT FORUM: NEW YORK 2025” ЧУУЛГЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАЛАА

img

 

АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Mongolia Investment Forum: New York 2025” хөрөнгө оруулалтын чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллаж, Гүйцэтгэх Захирал А.Одонбаатар “Financing Mongolia's Future: Debt Market Dynamics and Credit Rating” хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Тэрбээр Монгол Улсын хувьд чухал ач холбогдол бүхий уг чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буйдаа талархал илэрхийлэхийн сацуу Монголын үнэт цаас гаргагчид, тэр дундаа Голомт банк тэргүүтэй хувийн хэвшлүүд дэлхийн зах зээлд хүчтэй тоглогч хэвээр байгаа бөгөөд олон улсаас санхүүжилт татах төрөл бүрийн аргуудыг эрэлхийлсээр байгааг онцлов.

 


 

Түүнчлэн тус арга хэмжээнд олон улсын хөрөнгө оруулагчид, зах зээлийн шинжээч, судлаачид болоод төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцон, сүүлийн жилүүдэд Монгол Улсын өрийн зах зээл дэх оролцоо идэвхжиж буйг цохон тэмдэглэлээ. Тодруулбал зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа хэдий ч Монгол компаниудын хувьд олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтмол харилцаж, хөрөнгө оруулалтын түүх бүтээн, бага хүүтэй, сайн нөхцөлтэй бондын санхүүжилт амжилттай босгож буй зэргээр дэлхийн зах зээлд байр сууриа бататгаж буйг онцолсон юм.
Голомт банк 2024 онд олон улсын зах зээлд $400 сая ам.долларын бонд гаргаж, сүүлийн жилүүдэд тасраад байсан Монголын хувийн хэвшлүүдийн олон улсын зах зээл дэх санхүүгийн үйл ажиллагааг сэргээсэн зэргээр үйл ажиллагаагаа тэлж буй нь ийнхүү дэлхийн хөрөнгө оруулагчид болон санхүүгийн салбарын экспертүүдэд Монгол Улсыг сурталчлан таниулах, ирээдүйн боломжуудыг хэлэлцэх чухал алхам боллоо.

Дэлхийн жишиг – Монголын банк

СЭТГЭГДЭЛ БИЧИХ