Х.НЯМБААТАРЫН ''СЭЛБЭ'' ХЯТАДЫН МЭДЭЛД ОРЛОО

img

 

“Сэлбэ дэд төв” хэний төлөө вэ?

Улаанбаатарын иргэдийг орон сууцжуулах нэрийн дор төр, хотын удирдлага үндэсний барилгын салбарыг гадаадын зээл, гадны компанид найр тавин өгчээ. “Сэлбэ дэд төв” төслийг Хятадын хоёр компанид зориулж, Монголын барилгын 5 мянга гаруй компанийн үүдийг хааж, боломжийг нь булаасан тендерийн "зохиомол тоглолт" болжээ гэж хардаж байна.

Хотын дарга Х.Нямбаатарын санаачлан олон улсад хаалттай арилжаалсан “Нийслэл” бондын 500 сая ам.доллар энэ бол монголчуудын ирээдүйгээс зээлсэн мөнгө. Гэвч уг хөрөнгийг эх орныхоо компаниудад биш, туршлагагүй хятадын хоёр компанид 827 тэрбум төгрөгийн тендер хэлбэрээр өгсөн нь шууд утгаараа эдийн засгийн тусгаар тогтнолд сүүдэр унагаж байна.

Тендерт оролцох шалгуур нь аль нэг жилдээ 130 тэрбум төгрөгийн орлоготой байхыг шаардсан. Монголын барилгын компаниудын дийлэнх нь цар тахлын дараах эдийн засгийн уналтаас дөнгөж өндийж буй энэ үед ийм өндөр босгыг давах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Ингэснээр тендерийг “гаднаас ирэх нэгэнд зориулсан” гэж уншигдав.

Түүнчлэн төсөл нэг багц байдлаар зарлагдсан нь монгол компаниуд хамтарч ч орох боломжгүй болгож, ил тод байдлыг бүрэн үгүй хийжээ. Монголын барилгын салбарынхны үгийг сонсох сөхөөгүйгээр, улс орны дотоод үйлдвэрлэл, ажлын байр, татварын хөрөнгө оруулалт гэх мэт үндэсний эрх ашгийг үл тоосон энэхүү шийдвэр цаанаа хэний ашиг сонирхол байна вэ гэдэгт Х.Нямбаатар хариулах ёстой.

Хятадын компаниудад зам тавьж, үндэсний үйлдвэрлэлээ булшлах уу?

Хятадын компаниуд асар өндөр дүнтэй тендерт “сайн танил” шиг амархан шалгарсан нь цаанаа улс төр, эрх мэдэл, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн оролцоо байгаа гэдэгт хэн ч гайхахаа больжээ.

Хэрэв Монголын компаниуд эх орондоо өрсөлдөх боломжгүй болсон бол, бид тусгаар тогтносон эдийн засагтай гэж хэлж чадах уу?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүртэл энэ асуудлыг чуулганы индэр дээрээс шүүмжлэн, дотоодын компаниудыг системтэйгээр шахаж, гадныхныг оруулж ирж байгааг хатуухан хэлсэн. Энэ нь ганц нэг хүний санаа биш, олон зуун аж ахуйн нэгжийн, ард түмний бухимдал гэдгийг ухамсарлах цаг аль хэдийн болсон.

Эцэст нь: Хятадын зээлээр, хятадын компаниар, монголчуудын газрыг чөлөөлж барилга барина гэдэг бол “гадаад хамаарал” биш, харин хөгжлийн нэрээр хийгдэж буй дотоодын эрх ашгийн “наймаа” юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Athony Isak:
My heart is so filled with joy. If you are suffering from Erectile dysfunction or any other disease you can contact Dr. Moses BUBA on this buba.herbalmiraclemedicine@gmail.com or His website : https://www.facebook.com/profile.php?id=61559577240930 . For more information from me reach me via WhatsApp : +44 7375 301397
2025-06-19
Хятадуудаар бариул тэд ажил хийгээд сурчихсан юм. Монголчууд хэцүү хэцүү
2025-05-18
МОНГОЛ:
Монголын компаниуд чинь эхлээд олох орлогоо боддог дараа нь юу хийхээ боддог болчихсон нь гай тарьж байна даа уг нь эхлээд чанараа, баталгаагаа боддог тэгээд орлогоо тооцдог болчихбол ч
2025-05-18
Уншигч:
Бэрх тосгоны үеэлүүдийг хятадууд худалдаад авчихсан гэж ойлгогдож байна, одоо манж хааны жижиглээд хэрчээд хуваагаад захир гэдэг номлол хэрэгжинэ. Энэ номлол нь улаанбаатарыг 14 хэсэг хуваахаас эхэлж буй юм.
2025-05-18
Ундуй сундуй овон товон гурилдсан юм хийгээд хүлээлгэж өгдөг
2025-05-17
Тэд нар сайн хийж чадна
2025-05-17
Ундуй сундуй овон товон гурилдсан юм хийгээд хүлээлгэж өгдөг
2025-05-17
Иргэн:
Бүх тендерийг хятад компаниудад шууд өгдөг болоод удаж байна. Дүгнэлт хахуулийг хятадууд сайн өгч, тендер зарласан төрийн байгууллагуудын удирдлага хахууль сайн авч байна л гэсэн үг
2025-05-17
Зочин:
Энэ мулгууг яаралтай огцруулах хэрэгтэй!!!
2025-05-16
МАНАЙ КОМПАНИУД ГАДНА ТОХИЖИЛТОО Ч ОЛИГТОЙ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ
2025-05-16
Ундуй сундуй овон товон гурилдсан юм хийгээд хүлээлгэж өгдөг
Ундуй сундуй овон товон гурилдсан юм хийгээд хүлээлгэж өгдөг
замын боржураас өөр юм хийлгэхгүй гэж байгаа юм шиг тендер зарласан нь үндсэндээ хачирхалтай санагдана. Эх орны бүтээн байгуулалтыг эх орныхоо компаниудад өгөх нь төрийн бодлого байх ёстой. Түүнчлэн барилгын стандарт чанар бол зөвхөн 3 жилд яригддаг асуудал биш 20, 30 түүнээс цааш жилүүдэд яригддаг бөгөөд ямар нэг асуудал гарахад барилга зураг, төсөл хийсэн, боловсруулсан, тооцоо гаргасан, барьсан, угсарсан компаниуд хариуцдаг хуультай. Гадны компаниудтай тийм нөхцөлд эргэж хариуцлага ярих ямар ч боломжгүй юм.
2025-05-16
Дарь эхийн зам дагуу брожурыг хятадууд солиод явж байна. Нямбаатар хятадуудад их ээлтэй ажиллаад байна даа.
2025-05-16
2 Зочин:
Оруулаад ирцэн байна 7н буудлаар нэг бөөн ,бөөн хужаа нар явж байна .
2025-05-16
Тэд нар сайн хийж чадна
Одоо ИХурал дээр хятадуудыг КОВОТГҮИ ХЯЗГААРГҮИ ОРУУЛАХ ХУУЛЬ БАТЛАН ГЭЭД ЗҮТГЭН ДЭЭ
2025-05-16