ХААН Банк харилцагчийн туршлагын чиглэлээр шилдэг туршлагаа хуваалцлаа

img

 

Хүмүүсийн амьдралын хэв маяг болон хэрэглээнд гарч буй өөрчлөлт, шаардлагуудыг даган аливаа бизнесүүд цахимаар болон аль ч суваг, хэлбэрээр харилцагчдадаа амар хялбар төдийгүй хурдан шуурхай, сэтгэл ханамжтай үйлчилгээ хүргэхэд анхаарах болсон. AI болон харилцагчийн туршлага трэнд сэдэв болоод буй энэ үед ХААН Банкнаас харилцагчийн үйлчилгээндээ нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт үйлчилгээ, харилцагчийн туршлагын чиглэлээрх ололт амжилт, туршлагаа хуваалцахаар “Customer Experience Conference” арга хэмжээг өнөөдөр ХААН театртаа зохион байгууллаа.

 

 

Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банкны санхүүгийн нийт гүйлгээний 99.4 хувь цахим сувгуудаар дамжиж байгаа бол хэрэглээний зээлийн 76 хувь нь цахимаар олгогдож буй. Бид хиймэл оюун ухаан, AI-г бүтээгдэхүүн үйлчилгээндээ хэдийнэ нэвтрүүлэн ашиглаад харилцагчдадаа хамгийн дэвшилтэт үйлчилгээг хүргэсээр байна. Тухайлбал, харилцагч заавал салбарт ирэхгүйгээр аппликэйшн, Киоск, интернэт банк болон бусад цахим сувгаар банкны үйлчилгээ аваад хэвшсэн бөгөөд зайлшгүй ажилтантай харилцах тохиолдолд ХААН Банкны Үйлчилгээний нэгдсэн төвийн лавлах утас 1800-1917 болон бусад цахим сувгаар, чатботод хандан үйлчлүүлж байна. Харилцагчид өдөр тутам 24/7 үйлчилгээ үзүүлдэг Үйлчилгээний нэгдсэн төв 1800-1917 лавлах утас болон сошиал сувгуудаараа нэгэн зэрэг 162 харилцагчид үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай төдийгүй өдөрт дунджаар 12.5 мянга, жилдээ 4.3 cая харилцагчид 12 төрлийн сувгаар үйлчилгээ үзүүлж байна. ХААН Банк 2024 онд харилцагчдаа зориулсан Generative AI chatbot буюу хиймэл оюунд суурилсан Монголын анхны Дижи чатботыг нэвтрүүлээд буй. Үүний үр дүнд харилцагчдаас хандсан нийт чатын 85 орчим хувь нь Дижи чатботоос мэдээлэл авч буй бол үлдсэн 15 хувь нь ажилтантай холбогдож байна.

 

“Customer Experience Conference 2025” арга хэмжээг олон улсын хэрэглэгчийн туршлагын менежемент, стандартыг хэрэгжүүлдэг ICXI инстиутийн Азийн бүсийн түнш CMI-тай хамтран зохион байгуулсан бол хэвлэлийн түншээр “Тэнгэр” телевиз ажилласан юм. Уг арга хэмжээнд харилцагчийн туршлагаар тэргүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, тухайлбал, FOXeey Consulting, Юнител групп, Мобиком ХХК, “Чимэгэ системс” ХХК, Xac банк, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, GS25, “Контент маркетинг” ХХК зэрэг байгууллагын төлөөллийг урьж, оролцуулан сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, “Харилцагчийн туршлагадаа анхаарснаар байгууллагад бий болох ашиг тус”, “Харилцагчийн туршлагыг AI ашиглан сайжруулах: AI чатбот, автоматжуулалтын шийдлүүд лавлах төвийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулж байна вэ?” сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ үеэр харилцагчийн үйлчилгээнд гарч буй шинэ дэвшилт ололт, туршлагаасаа оролцогчид хуваалцлаа.

 

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ХААН Банк 2024-2026 оны дунд хугацааны бизнес стратегидаа харилцагчийн туршлага дээр үндэслэсэн банкны үйлчилгээ буюу илүүтэй хиймэл оюун ухаан, дата аналитик дээр суурилсан харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлнэ гэж зорилт тавиад ажиллаж байна. Манай банк харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд нь санхүүгийн шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилго, харилцагчтайгаа хамтдаа хөгжинө гэсэн алсын хараатай, хамгийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг нэн тэргүүнд зорьж ажилладаг. ХААН Банк дэлхийн дижитал банкуудын хангадаг Олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагын стандарт IDCXS:2022-ын стандартуудыг маш амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил бид энэ стандартыг 99.3 хувийн гүйцэтгэлтэй амжилттай хамгаалсан” гэсэн юм.

Ийнхүү харилцагчийн үйлчилгээний чиглэлд хэрэгжүүлж буй ХААН Банкны ажлуудыг олон улсад ч өндрөөр үнэлж олон улсад нэр хүндтэй “The Digital Banker” сэтгүүлээс 7 дахь жилдээ зохион байгуулсан “Digital CX Awards 2025”-с “Харилцагчийн туршлагаар тэргүүлэгч цахим банк”-аар шалгаруулсан бөгөөд “Харилцагчдад зориулсан шилдэг чатбот”нэвтрүүлсэн, “Цахим харилцагчийн туршлагын сайн стратегитай байгууллага” хэмээн онцолсон юм.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ