Юань 502, Евро 4100 төгрөгтэй тэнцэв

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш тогтвортой /нэрлэсэн ханш 3573/ байгаа бол төгрөгийн эсрэг евро чангарч 4100 болов. Энэ бол "Найман шарга" валют арилжааны төвд өчигдөр 18:00 цагийн үед арилжсан ханшийн мэдээ юм. Үүнээс харвал ганц хоногийн дотор евро 30 төгрөгөөр чангараад байна. Өчигдөр үдээс өмнө 11:00 цагийн байдлаар евро 4070 төгрөгтэй тэнцэж байсан бол орой нь зөвхөн авах үнэ нь зарахтай тэнцэв. Харин Монголбанкны өчигдрийн нэрлэсэн ханшаар евро 4069 төгрөгтэй тэнцэж байна.
Мөн төгрөгийн эсрэг юань алгуур чангарсаар зарах үнэ 502 төгрөгтэй тэнцэв. Тэгвэл ам.долларын нэрлэсэн ханш 3573 төгрөгтэй тэнцэж байгаа бол "Найман шарга" валют арилжааны төвд нэг ам.долларыг 3600 төгрөгөөр зарж байгаа юм.
Төгрөгтэй харьцах гадаад валютын ханшийн өөрчлөлтийг харвал, евро өмнөх оны мөн үеэс 355.2 төгрөг, сарын өмнөхөөс 210.2 төгрөг, рубль өмнөх оны мөн үеэс 6.2, сарын өмнөхөөс 1.8 төгрөг, юань жилийн өмнөхөөс 18.7 төгрөг, сарын дотор 5.5 төгрөгөөр тус тус чангарсан дүнтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ