Тэтгэврийн зээл тэглэсэн ''бонд'' эрсдэлд оров

img

 

2020 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн тэтгэврийн зээлийг тэглэх хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-иар дамжуулан гаргасан 850 тэрбум төгрөгийн “Эрдэнэс” бонд өнөөдөр “эрсдэлтэй” ангилалд оржээ. Энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2025.6.3/ хуралдаанаар хөндөн хэлэлцсэн нь анхаарал татаж байна.

 “Эрдэнэс” бондын гол зорилго нь 228 мянган тэтгэврийн зээлтэй иргэний зээлийг тэглэх, зээл аваагүй 192 мянган ахмадад 1 сая төгрөгийн эрхийн бичиг олгох, мөн 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмадад үлдэгдэл төлбөрийн зөрүүг нөхөх байв. Тухайн үед энэхүү шийдвэрийг олон нийт эдийн засгийн бодлогоос илүү улс төрийн өнгө аястай, сонгуулийн өмнөх “поп” алхам хэмээн шүүмжилж байв.

Тухайн бонд нь арилжааны банкаар дамжин Монголбанкны үнэт цаас хэлбэрээр хөрвөсөн. Гэвч эдгээр бондуудын төлбөрийг хэрхэн барагдуулах, ямар орлогоор хаах зэрэг асуултууд тодорхой бус байсан нь өнөөдрийн эрсдэлтэй ангилалд хүргэх эхлэлийг тавьжээ.

850 тэрбум төгрөг гэдэг нь тухайн үеийн ДНБ-ний 2 хувийг эзэлж байв. Энэ хэмжээний зардлыг төрөөс нэг удаа санхүүжүүлж, бодит орлого үүсгэхгүйгээр өрийн хэлбэрээр санхүүжүүлсэн нь төсвийн сахилга, өрийн тогтвортой байдалд ноцтой дарамт учруулсан.

Монгол Улсын нийт өр 2024 оны эцсийн байдлаар 35.2 их наяд төгрөгт хүрсэн (Сангийн яамны мэдээллээр), үүний дотор Засгийн газрын баталгаа бүхий өрийн дүн өссөөр байна. “Эрдэнэс” бонд нь эдгээр баталгаатай өрийн нэг хэсэг болж, улмаар Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, инфляцыг тогтвортой байлгах үндсэн зорилтоо биелүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа юм.

Монголбанк: “Эрсдэлийн сангийн хүрээнд төлнө”

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бондын хугацаа дууссан ч Засгийн газрын тогтоолоор Эрсдэлийн сан байгуулсан тул төлбөрийг хаах боломжтой” гэж мэдэгдсэн ч энэ нь үндсэндээ татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа болохыг үгүйсгэх аргагүй. Эрсдэлийн сангийн эх үүсвэр нь мөн л улсын төсөв бөгөөд, хэзээ, хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Шуудхан хэлэхэд уг бондын түүх нь Монголын төсөв, мөнгөний бодлогод популист шийдвэр ямар эрсдэл дагуулдагийг харуулсан тод жишээ. Ахмадуудын амьжиргааг дэмжих нь зүйтэй ч бодлогын уялдаа холбоогүй, бодит хөрөнгө оруулалт үүсгэхгүй зардал гаргах нь өр нэмэхээс өөр үр дүнгүй.

Хэдийгээр 2020 онд эдийн засаг цар тахлын улмаас хүнд байдалд орсон ч, санхүүгийн сахилга бат, төсвийн хариуцлагыг золиослон нийгмийн халамжийн нэрийн дор ийм их хэмжээний хөрөнгийг эргэлтэд оруулсан нь өнөөдөр “эрсдэлтэй” ангилалтай үнэт цаасны хэлбэрээр үлдээд байна.

  • Засгийн газрын богино хугацааны улс төрийн оноо цуглуулах оролдлого урт хугацааны өрийн дарамт үүсгэж болдгийг “Эрдэнэс” бонд тодхон харуулж байна.
  • Төрөөс шууд зээл тэглэх шийдвэр нь арилжааны зээлийн зах зээлд дохио өгч, иргэдийн санхүүгийн сахилга батад сөрөг нөлөөтэй байв.
  • Эрсдэлийн сангаар дамжуулан төлбөр хийх нь дахин татвар төлөгчдийн нуруунд ачаа үүрүүлэх бөгөөд энэ нь төсвийн зарцуулалтын үр ашигт асуулт тавьсаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Athony Isak:
My heart is so filled with joy. If you are suffering from Erectile dysfunction or any other disease you can contact Dr. Moses BUBA on this buba.herbalmiraclemedicine@gmail.com or His website : https://www.facebook.com/profile.php?id=61559577240930 . For more information from me reach me via WhatsApp : +44 7375 301397
2025-06-19
Alliant Credit Union:
U svojoj ulozi radim s odjelima za osiguranje, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To mi omogućuje da steknem više znanja o svojoj ulozi i pružim članovima bolje iskustvo. Dobijte svoju financijsku slobodu od nas danas. Dugujete li, trebate zajam, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih zajmova. Nudimo poslovne zajmove, studentske zajmove, stambene zajmove, osobne zajmove itd. Kamatna stopa zajma od 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti novčani zajam u iznosu od 2000 (€$£) – 5.000.000 – 100.000.000 (€$£) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez jamstva nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Usmjeravanje #271081528
2025-06-06
robertpeterson:
BEST RECOVERY EXPERTS FOR BITCOIN, CRYPTO, USDT RECOVERY / REVENANT CYBER HACKER  I want to say a Big thanks to REVENANT CYBER HACKER from the depth of my heart, I have been through hell and storm all in the hands of brokers and fake recovery agents spreading themselves all over the internet, I got rescued by ( REVENANT CYBER HACKER ) immediately I contacted them they responds of which I did and my funds got recovered within 24 hours, all thanks to REVENANT CYBER HACKER, have never seen an honest and understanding recovery company such like REVENANT CYBER HACKER all my life. all thanks and appreciation goes to REVENANT CYBER HACKER, I pray they keeps on with the good jobs.via: Email : revenantcyberhacker ( @ ) gmail (. ) com  Telegram: revenantcyberhacker  WhatsApp: + 1 (208) 425-8584  WhatsApp: + 1 (913) 820-0739 http://www.revenantcyberhacker.org
2025-06-06
Зочин:
Өлсч үхэх гээд бгаа юм шиг тэтгэврийн зээл авсан Багабанди,гэх мэт өлөнгүүдээр нь эргээд төлүүлээч,Бусад нь яахав дутагдсан байж болох ч хэт өндөр тэтгэвэр авч мэдээлэлдээ ойр бгаа нь мордсон байх шүү...
2025-06-04