Алт бол одоо Монголын ''хөзөр”

img


2024 он бол олон улсад тодорхойгүй байдал, эдийн засгийн савалгааны он жил байв. АНУ-ын төв банк дахин дахин хүүгээ өөрчлөх бүрт, Украин, Ойрх Дорнодод геополитикийн халуун цэгүүд тодрох бүрт, хөрөнгө оруулагчид улам бүр “аюулгүй хөрөнгө” болох алт руу анхаарч эхэлсэн. Үр дүнд нь алтны ханш 1 унц нь 3000 ам.доллар давж, түүхэн дээд цэгтээ хүрлээ.

Энэ бол Монгол Улсад зүгээр нэг сайн мэдээ биш. Стратегийн боломж юм.

“Алт-3”

Ийм түүхэн мөчид Монгол Улс “Алт-3” хөтөлбөрийг эхлүүлж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Энэ бол дэлхийн эдийн засгийн цикл, мөнгөний бодлогын өөрчлөлттэй уялдуулсан төрийн хариу арга хэмжээ. Учир нь алт бол зөвхөн худалдаа хийх түүхий эд биш, эдийн засгийн хямралын үед валютын нөөц, мөнгөний бодлогын аюулгүйн нөөц юм.

Өмнөх “Алт-1” (1992–2000) хөтөлбөр Монголбанк алтыг албан ёсны сувгаар худалдан авч эхэлсэн анхны том алхам байсан бол “Алт-2” (2000–2005) нь салбарын эрх зүйн орчныг цэгцэлж, олборлогчдыг дэмжсэн. Үр дүнд нь Монголбанкны жилд худалдан авдаг алт 14 тоннд хүрч, валютын нөөц мэдэгдэхүйц нэмэгдэж байва.

Өнөөдөр Монголд нэг грамм алт 370–380 мянган төгрөг, нэг кг алт 370 саяас дээш үнэлэгдэж байна. Энэ үед Монголбанк л алтыг төгрөгөөр авч чадах цорын ганц институци гэдгийг тооцвол, “Алт-3” хөтөлбөр стратегийн ач холбогдолтой алхам болж байна. Энэ нь зөвхөн валютын нөөц нэмэх биш, төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцын дарамтыг бууруулах хөшүүрэг болж чадна.

Нэг кг алт = нэг жижиг сургууль, нэг сумын эмнэлэг, эсвэл нэг жилийн импортын шатахууны төлбөр.

Тоо биш, чанар руу шилжсэн “Алт-3”

Энэ удаа төр тооны хойноос хөөцөлдөхгүй, харин нөөцийн чанарт төвлөрнө гэж мэдэгдсэн нь онцлог. Монголд 560 гаруй алтны лиценз байгаагийн 85 хувь нь шороон орд, түүхэндээ эдгээрээс нийт олборлолтын 15 хувь л бүрдэж байв. Харин үндсэн орд нь илүү том боломж боловч хууль, УИХ-ын бүрэн эрх зэрэг чөдөр болж буй асуудал бий.

Алт-3 хөтөлбөрийн зорилго:

  • Алтны олборлолтыг нэмэгдүүлэх
  • Монголбанк руу алтыг албан ёсоор нийлүүлэх
  • Валютын нөөцөө өсгөх
  • Эдийн засгийн хямралыг “зөөллөх дэр” бий болгох

Дэлхийн төв банкууд юу хийж байна?

2024 онд дэлхийн томоохон төв банкууд (Хятад, Орос, Энэтхэг, Турк г.м.) алтны худалдан авалтаа түүхэн дээд хэмжээнд хүргэсэн. Шалтгаан нь нийтлэг: АНУ-ын өрийн дээд хязгаар, долларын инфляц, геополитикийн эрсдэл, санхүүгийн системийн итгэлцлийн бууралт.

Харин Монгол юу хийх вэ?

Бусдын алтыг харж биш, өөрийн алтаа үнэлж суръя. Монголын алт Монголын эдийн засгийг хамгаалах ёстой.

Энэ бол зүгээр нэг экспортын орлого биш, энэ бол санхүүгийн хамгаалалтын хана.

"Алт-3" бол ээлжит аян биш. Энэ бол геополитикийн, макро эдийн засгийн савалгаанд Монгол Улс эдийн засгийн дархлаагаа бэхжүүлэх “алт шиг” боломж.

Алт бол өнөөдөр 3 мянган ам.долларын үнэтэй ч, ирээдүйд Монголын санхүүгийн бамбай болох үнэт зүйл. Харин бид зөв удирдвал энэ үнэ цэн ирээдүйд ч гялалзсаар байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
It was indeed a special recovery service by FORENSICHACKERSTECH RECOVERY ( Email : Forensichackerstech@gmail.com ) which helped me retrieve back my lost investment funds $500,000 worth of crypto which I put into crypto investment, it was like a shock to me when I couldn't withdraw my investment funds into my personal wallet and on reaching out to the investment company's support group to get the problem rectified, they requested I had to pay some fees before I can access my investment funds. I paid the fees but it was all lies, I wasn't able to access my funds even after paying the fees I was made to pay which was really frustrating seeing my funds stuck up in an online crypto investment platform, but all thanks to this recovery Team which helped with their recovery service in retrieving back my lost investment funds after I reached out to them to assist with their services in my case. Recovering lost investment funds requires unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers. This Finance Team didn't let itself down by deciding to work with them, demonstrating their reliability in recovering lost investment funds by retrieving back my funds. I and the family were Left with nothing which was really a hard and trying time going through the predicament we were in, the wait of uncertainty lifted and I express immense gratitude towards the team which helped recover my funds which I am forever indebted and grateful for their services.
2025-06-20