Л.Оюун-Эрдэнэ 3.3 их наядын алдагдалтай төсөв үлдээв

img

 

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд гүнзгий хямралтай нүүр тулж, төсвийн алдагдал түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. 2025 оны эхний хагасын байдлаар төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөгт хүрч, долоо хоногийн дотор улсын төсвийн орлого нэг их наядаар буурсан нь сүүлийн арван жилд байгаагүй том хэмжээний санхүүгийн доройтол болж буй. Энэ бол зөвхөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал төдийгүй дотоодын бодлогын алдаа, улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой.

Харамсалтай нь, эдгээр сорилтод Монгол Улс улс төрийн тогтвортой, урагш харсан бодлогоор хариулахын оронд төрийг улам хэт данхайлган, бүтцийн давхардал бий болгосонЛ. Оюун-Эрдэнийн үед суурь шалтгаанууд улам гүнзгийрсэн. Тэрээр Монгол Улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан ч үр дүн нь харин эсрэгээрээ төсвийн алдагдал, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, бодлогын туйлшрал болон уул уурхайн салбар дахь стратегийн алдаанууд байлаа.

Улс орны эдийн засгийг сэргээхийн тулд ганцхан гарц бий. Тэр нь экспортыг тэлэх. Монгол Улс дэлхийн хамгийн эрэлттэй ашигт малтмалуудын нэг болох нүүрс, зэс, газрын ховор элементийн арвин нөөцтэй ч, бодлогын уялдаа холбоо, тогтвортой байдал дутсаны улмаас боломжоо ашиглаж чадахгүй байна. Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бид нүүрсэнд хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг солонгоруулж, стратегийн шинэ төслүүдийг эхлүүлэх шаардлагатай. Харамсалтай нь, улс төрийн богино хараатай, популист шийдвэрүүд энэ үйл явцыг гацааж байна.

Жишээ нь, Халзанбүрэгтэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн шинэ төвлөрлийг бий болгох стратегийн ач холбогдолтой төсөл эхлээд байсан ч, улстөрийн нөлөөллөөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг ордыг түр хаах шийдвэр гаргасан. Энэ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийг улс төрийн оноо авах богино хугацааны сонирхолд золиосолж буй алхам.

Үүний зэрэгцээ, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, дотоодын барилгын салбарын хямрал зэрэг гадаад хүчин зүйлс манай экспортын гол салбар болох нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлж буйг бид мартаж болохгүй. Ийм нөхцөлд бид бүх хөрөнгө оруулалтаа нэг түүхий эдэд төвлөрүүлэлгүй, зэс, алт, газрын ховор элемент зэрэг өндөр нэмүү өртөг бүхий түүхий эд рүү чиглэсэн бодлого баримтлах нь стратегийн хувьд зайлшгүй хэрэгтэй алхам юм.

Монголын эдийн засаг өнөөдөр улс төрийн тогтворгүй байдал, менежментийн хариуцлагагүй байдлын золиос болж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хугацаанд төр хэт данхар бүтэцтэй болж, бодлогын давхардал газар авсан нь эдийн засгийн уналтын гол шалтгааны нэг болсныг тоо баримт өөрөө нотолж байна. Цаашид улс төрийн туйлширлаас ангид, бодит эдийн засгийн судалгаа, тооцоонд суурилсан, урт хугацааны үр өгөөж бүхий төслүүдийг дэмжих л гарц бидэнд үлдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бөгс арчихад хүртэл Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулдаг байж билээ.
2025-06-25
Tusuv aldagdaltai geheer l hovor element,uran uhna geed soliorood unah um. No uranium!!!
2025-06-25
Нүүрсний үнэ Оюун-Эрдэнээс болж унасан энэ тэр гээд гүтгээч дээ сэтгүүлч нэртэй мануухай минь
2025-06-25
MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
I would recommend Forensichackerstech Recovery to anyone that needs this service. I decided to get into crypto investment and I ended up getting my crypto lost to an investor late last year. The guy who was supposed to be managing my account turned out to be a scammer all along. I invested 56,000 USD and at first, my reading and profit margins were looking good. I started getting worried when I couldn’t make withdrawals and realized that I’ve been scammed. I came across some of the testimonials that people said about Forensichackerstech and how helpful he has been in recovering their funds. I immediately contacted him in his mail at Forensichackerstech @ gmail com so I can get his assistance. One week into the recovery process the funds were traced and recovered back from the scammer. I can't appreciate him enough for his professionalism.
2025-06-25
Сангийн сайдыг шүү... юуч чадахгүй бж том том төсөв ярьсан шүү дээ...
2025-06-25
Буриад зон:
ОюунЭрдэнэ энэнд огт хамаагүй Жавхлан гуайгаас асуу
2025-06-25