Элчин сайдуудад “эдийн засгийн дипломат” болох үүрэг ногдов

img

 

Өнөөдөр /2025.06 24/ Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чандад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийв. Уулзалтын агуулгаас харахад Засгийн газар гадаад бодлогын салбарт дорвитой өөрчлөлт хийх дохио өгч, дипломат албыг зүг чигтэй, үр дүнтэй ажиллуулах талаар үүрэг, хариуцлагын шинэ загвар руу шилжиж эхлэх нь гэж харагдав.

Уламжлалт утгаараа дипломат төлөөлөгчийн газар гэдэг улс орны нэр хүнд, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах, харилцаа дипломат түвшинд тогтоох үүрэгтэй. Харин энэ удаагийн уулзалтаар Ерөнхий сайд тэднээс зөвхөн протоколын харилцаа биш, шударга бөгөөд үр дүнтэй эдийн засгийн бодит үр нэхэж буй нь анхаарал татав.

Тэрбээр хөрөнгө оруулалт татах, экспорт нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад чиглэсэн бодлогын “фронтын шугам”-д дипломатчдыг татан оролцуулж буйгаа ил тод мэдэгдлээ. Нэг үгээр хэлбэл, элчин сайд нар зөвхөн “гайхамшигтай илтгэлтэй” байхаа больж, гайхамшигтай үр дүн гаргах ёстой боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад бодлого салбарын дотоод зөрчил, уялдаа холбоо сул байдалтай байсныг мэргэжилтнүүд шүүмжилж ирсэн. Харилцан зөвшилцөлгүй уулзалтууд, олон улсын тавцанд илэрхийлсэн байр суурь зөрөх нь улс орны бодлогын нэр хүндэд сэв суулгаж иржээ.

Ерөнхий сайд энэ эмх замбараагүй байдлыг цэгцлэхээр “нэг цонхны зарчим”-ын дагуу Гадаад харилцааны яам, бусад салбарын яамд хоорондоо уялдаатай, ил тод, зөвшилцсөн байдлаар ажиллахыг үүрэг болголоо. Энэ нь гадаад бодлогыг “түрэмгий” биш, гэхдээ тууштай, тооцоотой, мэргэжлийн түвшинд явуулах алхам гэж харагдаж байна.

Олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд тогтворгүй, хурцадмал нөхцөл байдал давамгайлж буй энэ үед Монгол Улс хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөршүүдтэй тэнцвэртэй, бие даасан харилцааг баримтлах зарчмаа бат нот барьж явах нь зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ тэнцвэр нь үлгэрийн биш, бодитой тооцоолсон, санаачилгатай дипломат ажиллагаагаар л хэрэгжих боломжтой.

Монголын гадаад бодлого өнөөдөр зөвхөн нэр хүнд биш, эдийн засгийн амьдралаар хэмжигддэг цаг үе рүү орж байна. Ерөнхий сайдын зүгээс элчин сайд нарт өгсөн чиглэлүүдийг харвал дипломатчид улс орны бодлого хэрэгжүүлэгч “эдийн засгийн элч” болох үүрэг хүлээж буй нь тодорхой.

Төрийн хэмнэлтийн бодлого, бүтцийн өөрчлөлттэй зэрэгцэн хэрэгжиж буй энэхүү шинэ хандлага нь гадаад бодлогыг илүү цэгцтэй, уялдаа холбоотой, бодит үр дүнд чиглэсэн болгох стратегийн алхам уу? Эсвэл түр зуурын идэвхжил, дотоод зохион байгуулалтын өнгөц тохируулга төдий зүйл үү? үүнийг бодит үр дүн, хэрэгжилтийн явц л тодорхойлох болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
I threw all my hard-earned cash into Bitcoin. Fast forward to today, I had amassed a cool 5000 worth of BTC, which was now worth over a million bucks. I thought my private keys were safely tucked away offline, but turns out I fell for a sneaky phishing scam. Next thing I knew, my crypto fortune had disappeared into the abyss of an anonymous wallet. Lesson learned: always keep your keys close and your scams closer. Distraught at having my nest egg wiped out, I turned to Forensic Web Recovery, a new service specializing in tracking stolen crypto funds and assisting victims. Through advanced blockchain analysis, Forensic was able to trace the path the stolen Bitcoins took as they got laundered through various wallets under the hacker's control. Eventually Forensic located the hacker's main wallet and coordinated with law enforcement to seize the wallet and return the stolen crypto to me. Thanks to Forensic web recovery crypto tracking expertise and perseverance, I recovered my lost life savings. I am now a firm believer in using crypto recovery services for protection against theft. My story highlights that even if you lose crypto funds to hacking or scams, there are still options like Forensic Web Recovery, their Email Forensichackerstech @ gmail.com that may be able to recover your losses by following the digital trail on the blockchain. So call forensic web recovery today through: Email; Forensichackerstech @ gamil com
2025-06-26
усан парк:
чадахгүй ш дээ, ацаар хөрөнгө оруулалт татдагийн? шал худлаа гарууд
2025-06-25
HIRE A PROFESSIONAL HACKER TO RECOVER YOUR STOLEN FUNDS:
I would recommend Forensichackerstech Recovery to anyone that needs this service. I decided to get into crypto investment and I ended up getting my crypto lost to an investor late last year. The guy who was supposed to be managing my account turned out to be a scammer all along. I invested 56,000 USD and at first, my reading and profit margins were looking good. I started getting worried when I couldn’t make withdrawals and realized that I’ve been scammed. I came across some of the testimonials that people said about Forensichackerstech and how helpful he has been in recovering their funds. I immediately contacted him in his mail at Forensichackerstech @ gmail com so I can get his assistance. One week into the recovery process the funds were traced and recovered back from the scammer. I can't appreciate him enough for his professionalism.
2025-06-25