Тэтгэврийн зээлийг 18-24 сараар олгож байна

img

 

2025 оны байдлаар Монгол Улсад ахмад настнуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг үргэлжлүүлэн олгож байгаа ч Засгийн газар болон Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын хүрээн зээлийн нөхцөлүүдэд бодит шинэчлэл орж эхэлсэн.

Сүүлийн хэдэн жилийн турш ахмад настнууд тэтгэврээ барьцаалан 24 сар хүртэлх хугацаатай зээл авч байсан. Хүүгийн хувьд ихэвчлэн жилийн 15–18 хувийн хооронд хэлбэлздэг байсан ба тэтгэврийн 100 хувийг барьцаалах нь нийтлэг байв.

Засгийн газар болон Монголбанкнаас дараах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн байна:

  • Зээлийн хугацааг багасгах: Тэтгэврийн зээлийн хамгийн урт хугацааг 12 сар болгон санал болгож буй.
  • Барьцаалах хувь буурсан: Тэтгэврийн 100 хувийг барьцаалж зээл олгодог байсан бол одоо 70%-иас илүүг барьцаалахгүй байх зохицуулалт хэрэгжүүлж эхэлсэн.
  • Суутгалын дээд хязгаар: Тэтгэврийн 30%-иас доошгүй хувийг ахмадад үлдээх зохицуулалттайгаар, зээлтэй тэтгэвэр авагчийн амьжиргааг хамгаалах чиглэлд анхаарч байгаа.

Арилжааны банкууд харилцан адилгүй хугацаагаар ахмадын зээл олгож байна. Хаан банк 24 сараар, Төрийн банк онлайнаар бол 12 сараар, өөрийн биеэр очиж зээлээ судлуулбал 24 хүртэлх сараар, ХХБ 24 сараар, Голомт банк 18 сараар олгож байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ