Алт: Хямралыг сөрөх бодит боломж

img

 

Монголын эдийн засагт нүүрсний экспорт дангаар ноёрхож ирсэн нь богино хугацаанд хурдан өсөлт авчирсан ч, одоо энэ хамаарал нь бидний хамгийн том эдийн засгийн эрсдэл болж хувираад байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын гүн хямрал гангийн үйлдвэрлэлийн уналтаар дамжин нүүрсний эрэлтийг хязгаарлаж, Монголын хувьд “нүүрсний экспорт тасрахгүй байх” гэсэн найдвар улам бүр хумигдаж байна.

Хятадын барилгын салбарын сулрал зөвхөн эдийн засгийн дотоод бодлогын асуудал биш. Энэ нь Монголын төсвийн гол орлогын эх үүсвэрт шууд дарамт болж, экспортын орлого буурахад хүргэж байна. Өнөөдрийн байдлаар, экспортын нийт орлогын 50-иас дээш хувийг нүүрс эзэлж буй ч, үнэ 2023 оны IV улирлаас эхлэн тогтмол унаж буй. Ханшийн савлагаа, гадаад өрийн өсөлт, төсвийн алдагдлын эрсдэл гээд эдийн засгийн суурь үзүүлэлтүүд бүгд нүүрсний зах зээлтэй шууд хамааралтайгаар хөдөлж байна.

Ийм нөхцөлд эдийн засгийн жинхэнэ өөрчлөлтийг хийхийн тулд зөвхөн төрийн мэдэгдэл, амлалт хангалтгүй. Харин алтны салбарыг сэргээх тухай “Алт-III” хөтөлбөр бол эдийн засгаа аврахын тулд хэрэгжүүлж буй тактик төдий биш, харин стратегийн өөрчлөлтийн эхлэл байх учиртай. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр 2025 оны эхний хагаст 1900 ам.доллараас дээш тогтмол үнэлэгдэж, тогтвортой өсөлттэй байгаа нь энэ салбарыг одоо л эргэлтэд оруулах цаг болсныг харуулж байна.

Гэвч өмнөх хоёр “Алт” хөтөлбөрийн жишгээр зөвхөн жижиг олборлогчдод тулгуурласан, түр зуурын валютын урсгалыг нэмэгдүүлэх төдий бодлого хэрэгжүүлвэл одоогийн нөхцөл байдалд огтхон ч тус болохгүй. Харин үндсэн ордын олборлолтыг нэмэгдүүлж, экспортын орлого, гадаад валютын нөөцийг тогтвортой эх үүсвэртэй болгох, алтны салбарын лицензийн эрхзүйг цэгцлэх, ил тод байдлыг хангах зэрэг бодит механизмыг хэрэгжүүлж чадвал “Алт-III” бол зүгээр нэг хөтөлбөр биш, харин шинэ эдийн засгийн архитектурын эхлэл болж чадна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зүгээс “шууд олборлолтод бэлэн байгаа 100 тонн алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн суурийг тавина” хэмээн мэдэгдсэн. Энэ бол зөв алхам хэдий ч, өмнө нь ижил төстэй мэдэгдлүүд ажил хэрэг болоогүй түүхийг бид мартаагүй. “Хамтарсан Засгийн газар” ч ийм оролдлого хийж байсан ч, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж чадалгүй явсан нь албан ёсны дэмжлэггүйгээр энэ салбарт бодит ахиц гарахгүй гэдгийг харуулсан.

Хамгийн чухал өөрчлөлт нь Монгол Улс алт олборлолтыг шороон ордноос үндсэн орд руу стратегийн түвшинд шилжүүлэх ёстой. Энэ бол зөвхөн геологийн нөөцийн асуудал бус, цаашлаад технологи, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааны асуудал юм. Шороон ордын нөөц барагдаж, бичил уурхай эрхлэгчдийн эдийн засгийн үр ашиг буурч буй энэ үед үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь тогтвортой өсөлтөд хөтөлнө.

“Алт-III” бол гагцхүү валютын ханшийг түр зуур тогтворжуулах “амь тариа” биш. Энэ бол Монгол Улс нэг түүхий эдээс хамааралтай эдийн засгийн бүтэцтэйгээ хэзээ эвлэрэхээ зогсоож, дараагийн түвшний төлөө алхам хийх эсэхийн шалгуур юм. Тогтвортой өсөлт, ил тод байдал, лицензийн шударга хуваарилалт, стратегийн ордод төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож чадвал алт зөвхөн хямралыг сөрөх хэрэгсэл биш, харин хямралаас гаргах гарц байж чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
I fell into the hands of rippers camouflaging as crypto influencers and traders, and that’s how they stole millions of USDT from my company’s resources. Knowing that no matter how much I pleaded with these influencers, they would never refund my invested funds. I had to engage the help of the authorities who also couldn’t help as well. I decided to take extra moves, I got in touch with a bunch of lost asset recovery specialists, and unfortunately, they just kept asking for fees and fees without delivering the task to whom I hired them. I can’t recall how I came across Forensichackerstech information, I guess it’s a forum and multiple individuals were discussing how they got help getting back their stolen money with the help of FORENSICHACKERSTECH. Reading their conversations, I realised they were from various countries, I was thrilled and hastily got in touch with FORENSICHACKERSTECH via ( Forensichackerstech @ gmail com ) and getting to trust another individual was a bit tricky however with multiple assurances and proofs, I gave in to their terms and I am gladly writing this review to let the world know that FORENSICHACKERSTECH, Successfully got back every penny lost to those rippers. Please if you come across this positive review, share it as you might be saving someone’s financial life that has been ruined or about to be ruined by these crypto rippers. Working with FHT was amazing and I forgot that they are time-efficient.”
2025-06-26