Шинэ өр: 100 сая зээлтэй бол 25 саяын даатгал дагалдана

img

 

Монголд үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд хараат бус, бие даасан мэт харагддаг ч, цаана нь улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүс бий. Хэдий хууль ёсны бүртгэлтэй, хяналттай үйл ажиллагаа явуулдаг ч, улс төр болон томоохон бизнесийн хүрээний нөлөөлөл даатгалын салбарт багагүй шургалсан. Даатгалын салбарын бизнес тэдний ашгийг улам бүр тэлж харин жирийн Монгол иргэдийг туйлдуулах дараагийн ‘’дээрэм’’ эхлэх гэж буй. Энэ бол СЗХ-оос баталсан урт хугацааны амь насны даатгал буюу товчхондоо ипотекийн зээлтэй иргэн бүр албан шахалтаар төлбөр төлөх шинэ зохицуулалт. 

Мөнгөн урамшууллын амлалт өгдөг ч нөхөн төлбөр олголт дээрээ гацаадаг Монголын даатгалын салбар системтэйгээр иргэдийг хохироож буйг олон жишээ гэрчилдэг. Тухайлбал, Дүнжингаравын  осолд өртсөн иргэд хэдэн сарын дараа ч орон сууцны хохирлын нөхөн төлбөрөө бүрэн авч чадаагүй нь энэ салбарын бодит үнэнг харуулж байна.

2025 оны 8-р сарын 1-нээс хэрэгжих шинэ зохицуулалтаар ипотекийн зээлдэгч иргэн заавал урт хугацааны амь насны даатгал хийлгэх ёстой болж байна. Энэ нэрийдлээр 100 сая төгрөгийн зээл авсан иргэн ойролцоогоор 25 сая төгрөгийн даатгалын хураамж төлөхөөс аргагүй нөхцөлд орно. Өөрөөр хэлбэл, зээлийн 25%-ийг нэмж төлж байж байранд орох эрхээ хадгална гэсэн үг. Энэ нь үндсэндээ иргэдийн амь нас, эрүүл мэндийг “эрсдэл” гэж үзээд, түүнийг үнэлэн мөнгө нэхэж буй явдал юм.

Өмнө нь иргэд даатгалын бүтээгдэхүүнээ сонгох эрхтэй байсан бол шинэ зохицуулалтаар энэ сонголт үгүй боллоо. Цаашид урт хугацааны амь насны даатгал заавал байх ёстой, өөрөөр хэлбэл зээлийн нэг хэсгийг даатгалын компанид төлөхгүй бол орон сууцны зээл авах эрхгүй болно гэсэн үг.

Даатгалын компаниудын ашгийг нэмэгдүүлэх суурь нөхцөл энэ журмаар бүрдэж байна. Нэг иргэн 100 саяын зээл авбал 25 саяыг даатгалд төлнө гэдэг нь иргэний хувийн орлогоос шууд суутгагдаж буй мөнгийг даатгалын салбар руу “цутгаж” байна гэсэн үг. Хэрэв зээлдэгч нас барахгүй, нөхөн төлбөр үүсэхгүй бол:

Иргэн орон сууцны төлбөр дээрээ нэмээд даатгалын 25 сая төгрөгийг “хий хоосон” төлнө
Даатгалын компани бодит эрсдэл хүлээлгүйгээр ашиг авна
Төр иргэдийг хамгаалах бус, компаниудын бизнесийг баталгаажуулна

Өнөөг хүртэл зээлдэгчид даатгалын бүтээгдэхүүнээ сонгох боломжтой байв. Гэнэтийн ослын эсрэг хамгаалалт нь эрсдэл өндөртэй иргэдэд хямд зардлаар тодорхой түвшний хамгаалалт авч үлдэх гарц байлаа. Харин одоо урт хугацааны амь насны даатгал руу “албадан шилжүүлснээр” энэ сонголт үгүй боллоо. Хэн нэгэн хувийн компанид (эсвэл цөөн хэдэн эрх бүхий компаниудад) даатгалын зах зээл дээр монополь эрх олгож, иргэдийг шууд шахаж, санхүүгийн чадамжгүй байдал руу түлхэж буй төрийн бодлого хэрэгжиж байна.

Иргэн урт хугацааны даатгалд хамрагдлаа гэхэд, төлсөн 25 сая төгрөг нь бодитоор нөхөн төлөгдөх магадлал тун бага. Даатгал нь нас баралт, тэр дундаа хүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 70-аас дээш хувиар алдагдсан тохиолдолд л нөхөн төлбөр өгдөг. Энэ нь даатгалын компанид маш олон тохиолдолд нөхөн төлбөр олгохоос зайлсхийх боломжийг олгож байгаа хэрэг юм. Мөн тухайн хүний нас, эрүүл мэнд, эрсдэлийн түвшинг үндэслэн хураамжийг хувь хүн бүрт өөрөөр тогтоох нь даатгалын компаниудын орлогыг улам өсгөж, ил тод байдал, шударга үнэлгээ гэх ойлголтыг бүрхэг болгоно.

Олон улсын туршлага,

АНУ, Канад, Герман, Швед зэрэг улсад иргэд даатгалын сонголттой байх зарчмыг баримталдаг байна. Жишээ нь, Германд ипотекийн зээлд амь насны даатгал шаардах нь нийтлэг боловч төрөөс иргэдийн эрхийг хамгаалж, хураамжийн дээд хязгаарыг хуульчлан тогтоодог. Харин Монголд энэ нь зах зээлд оролцогч цөөн компанийн хоорондох үгсэн тохиролцоо мэт харагдаж байна.

Мөн олон улсад даатгалын бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт, төрөөс татаас өгөх зэргээр иргэдийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Харин Монголд бол тухайн иргэний орлогын 20-30%-ийг нэмж авдаг даатгал нэртэй санхүүгийн шахалт бий боллоо.

Өнөөдрийн шинэ зохицуулалт нь “эрсдэлээс хамгаална” гэх сүржин тайлбараар халхавчилсан боловч жинхэнэ зорилго нь даатгалын салбарт хэт төвлөрсөн ашиг олгох механизм гэдэг нь илт. Иргэн байртай болохын тулд зээл авна, зээл авахын тулд даатгалд хамрагдана, даатгалд хамрагдахдаа компаниар шахуулна.

Төр иргэдийн эрсдэлийг хамгаална гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр төр өөрөө компанийн борлуулалтын агент шиг ажиллаж байна. Амьдралын түвшин унаж, орлогын дарамтад орсон иргэдийг байртай болгох биш, улам бүр өрөнд оруулж буй энэ бодлого нь нийгмийн шударга ёсны эсрэг зогсож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ чинь одоо юу болоод байна??? Үнэн бол ард түмэн босох байлгүй дээ
2025-06-27
MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM:
I have learned the hard way that even the most seasoned investors can fall prey to malicious actors. When my Investment was stolen, I felt a sense of betrayal and anger. But then, I discovered this RECOVERY TEAM, and their professionalism and unwavering commitment gave me a renewed sense of confidence. From the moment I reached out to this Recovery Team, I was impressed by their attention to detail and their deep understanding of the Stock and real estate ecosystem. They listened patiently to my story and carefully analyzed the transaction history, leaving no stone unturned in their investigation. Throughout the recovery process, This Recovery Team kept me informed of their progress, providing me with regular updates and answering my countless questions with patience and understanding. Their unwavering dedication and determination gave me a sense of hope during a time of great uncertainty. To my astonishment, This Recovery Team was able to recover a significant portion of my stolen Investment funds. Their ability to track down my stolen assets and outsmart the malicious actors who had taken them from me was nothing short of remarkable. I am eternally grateful to them for their exceptional service. They not only restored my financial well-being but also gave me back a sense of hope and trust. I highly recommend their services to anyone who has fallen victim to crypto theft. This Recovery Team is a beacon of light in the darkness of Investment scams. Their expertise, professionalism, and unwavering commitment to helping victims of investments theft are truly unparalleled. If you have lost your investment to a fraudulent broker or investment scheme, do not hesitate to contact then: Email: Forensichackerstech@gmail.com
2025-06-27
franklinthomas3250:
Whatapp +14784120391 Buy Weed Buy cannabis delivery at cheap rates in Berlin Germany City,Jabriy,Haqalli,Salmiya,Farwaniya, Doha, #dubai#qatar #doha #USA #CANADA #EUROPE #AUTRALIA OUR MEDICAL MARIJUANA IS THE BEST YOU CAN FIND AROUND Your Telegram plug 💯% legit deals Search for the Telegram channel link: https://t.me/+nsT9P4TztjFjZTQx
2025-06-27