Байр, машин, аялал, хадгаламжийн эрхтэй “ТАНД ТАЛАРХЪЯ” аяны эхний тохирлын эзэд тодорлоо

img

 

ХААН Банк 35 жилийн ойгоо угтаж нийт харилцагчдадаа зориулан хамгийн том урамшууллын сантай “Танд талархъя” аяныг 2025 оны 4-р сарын 25-наас 12-р сарын 31-нийг дуустал зарласан билээ.

Аяны хүрээнд нийт 200 гаруй харилцагчийг урамшуулах бөгөөд 1-р ээлжийн тохирлыг 2025 оны 7-р сарын 8-ны өдөр зохион байгуулж, урамшууллын эзэн нийт 67 харилцагчийг ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.

Тухайлбал,

• 1 өрөө байр – 1 харилцагч

 

• Geely Coolray автомашин – 2 харилцагч

 

 

• Аяллын эрх – 4 харилцагч

 

 

• 300,000₮ хадгаламжийн эрх – 60 харилцагч

Энэхүү аяны хүрээнд дараах болзлыг хангасан харилцагчдаас урамшууллын эздийг тодруулж байгаа юм.

• ХААН Банкны карт болон DigiPay аппликэйшнээр хийсэн гүйлгээ 100,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх,

• 6 сар ба түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийнхаа хугацааг сунгах, нэмсэн орлого 100,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх,

• Бизнес эрхлэгчид ХААН Банкны бүх төрлийн ПОС төхөөрөмж дээр бүх төрлийн картаар хүлээн авсан орлого 100,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх автоматаар үүснэ.

Дараагийн тохирол 2025 оны 10-р сарын 8-ны өдөр явагдах бөгөөд үүнд 7-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд аяны болзол ханган тохирлын эрх авсан харилцагчид хамрагдана. Харилцагч та бүхэн аяндаа оролцож, супер шагналын эзэн болоорой!

Аяны дэлгэрэнгүй нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

Урамшууллын эзнээр тодорсон эрхэм харилцагчдадаа халуун баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ