Голомт банк “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д дэмжигч байгууллагаар ажиллалаа

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хилийн чанадаас 230 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Үүний дотор бизнес эрхлэгчид, жендерийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны парламент, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга, чиглэлд идэвх, оролцоотой ажиллаж ирсний хувьд Монгол Улсад зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалтад 2 дахь жилдээ хамтран ажиллалаа. Чуулга уулзалтын үеэр “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчид” хэсэгт өрнөсөн панел хэлэлцүүлэгт Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа, “Түүний мөрөөдлийг санхүүжүүлье: Эмэгтэйчүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нээх” сэдэвт панел хэлэлцүүлэгт Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа нар панелистаар оролцож, санал бодлоо хуваалцлаа.

Форумын хүрээнд “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-г Сүхбаатарын талбайд 2 өдрийн турш зохион байгуулсан бөгөөд Голомт банк тус үзэсгэлэнд харилцагч байгууллагуудынхаа "Women owned" шошготой бараа бүтээгдэхүүнийг танилцуулахын зэрэгцээ бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж ажилласан юм. “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-нд Голомт банкнаас гадна бусад арилжааны банкнуудын харилцагчид, нийслэлийн 9 дүүргийн 125 гаруй эмэгтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бүсгүйчүүд оролцсон байна.

 

Inspire-Impact-Invest буюу “Урам зориг өгөх, Нөлөөлөл үзүүлэх, Хөрөнгө оруулах” уриан дор олон улсын төлөөлөгчдийг нэгтгэсэн энэ удаагийн чуулга уулзалтаар жендерт суурилсан эдийн засгийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг сорилтыг сонсон, оновчтой шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорьсон юм. Энэхүү үндсэн зорилгоос гадна хамтын ажиллагааг бэхжүүлж, хил дамнасан түншлэл, хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээж, харилцан мэдээлэл солилцох таатай орчныг бүрдүүлсэн давхар ач холбогдолтой арга хэмжээ болсныг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч банк”

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MRS DEJANA IVICA:
OPIPLJIVE INFORMACIJE O BOŽIĆNOM KREDITU ZA PLANIRANJE... Ovo nije normalna objava koju svakodnevno vidite na internetu gdje ljudi daju lažne recenzije i lažne informacije o izvrsnoj financijskoj pomoći. Svjestan sam da su mnogi od vas prevareni i da su lažni agenti iskoristili one koji traže kredite. Neću ovo nazvati normalnim recenzijama, nazvat ću ovo situacijom u kojoj sam živi svjedok kako možete dobiti svoj kredit kada ispunjavate uvjete tvrtke. Zaista nije važno imate li dobru kreditnu ocjenu ili odobrenje vlade, sve što vam treba je važeća osobna iskaznica i važeći IBAN broj kako biste mogli podnijeti zahtjev za kredit s kamatnom stopom od 3 percent. Minimalni iznos je 1000 eura, a maksimalni iznos koji se može posuditi je 100.000.000 eura. Dajem vam 100 percent jamstvo da možete dobiti svoj kredit putem ove pouzdane i poštene tvrtke, posluju 24 sata online i pružaju kredite svim građanima Europe i izvan Europe. Poslali su mi dokument koji je provjeren i testiran prije nego što sam dobio kredit, stoga pozivam sve kojima je potreban kredit da ih posjete ili kontaktiraju putem e-maila: michaelgardloanofficeATgmail.com WhatsApp za Europu: and#43;38591560870 WhatsApp za SAD: and#43;1 (717) 826-3251 Nakon što ih kontaktirate, javite im da vam je gđa. Dejana Ivica iz Zagreba dala informacije. Vidjeti znači vjerovati i zahvalit ćete mi kasnije kada dobijete kredit od njih. Dao sam obećanje da ću nakon što dobijem kredit od njih, objaviti dobru vijest svima online. Ako imate prijatelje ili rodbinu, uključujući kolege, možete im reći za ovu ponudu i da se događa ovog BOŽIĆNOG VRIJEME.
2025-11-13