"Банкир 2025" 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Төрийн банк аваргын цом өргөлөө

Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд болсон "Банкир 2025" 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 14 банкны төлөөлөл оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Төрийн банкны удирдлагын баг алтан медаль хүртлээ. Мөн багийн тоглогч, Төрийн банкны Зээлийн газрын захирал Э.Батбаяр тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан бол банкны эмэгтэй баг хүрэл медалийн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүллээ. Ийнхүү он гарснаас хойш зохион байгуулсан “Банкир 2025” тэмцээний хөлбөмбөг, сагсан бөмбөг, 3х3 сагсан бөмбөг гэсэн 3 төрөлд Төрийн банкны баг тамирчид аваргын цом өргөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ