Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хадгална

img

Гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, банк, санхүүгийн зах зээл, инфляцын төлөв, цаашдын эрсдэлүүдийг бүх талаар үнэлж, бодлогын хүүг жилийн 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.

 Инфляцын нөхцөл байдал

2025 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 8.8 хувь, Улаанбаатар хотод 9.8 хувьд хүрчээ. Энэ нь өнгөрсөн сараас өссөн үзүүлэлт бөгөөд өсөлтөд голлон мах, хүнсний ногоо, гурил зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч инфляц энэ оны 2 дугаар сараас эхлэн мөнгөний бодлогын аажмаар чангарсан нөлөөгөөр алгуур буурах хандлагатай байгаа юм.

Цаашид инфляцын түвшин үргэлжлэн саарч, 2026 онд Монголбанкны зорилтот интервалд (6 ± 2%) орно гэсэн төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч дараах эрсдэлүүд инфляцын төлөвийг сорьж болзошгүй гэж үзэж байна. Үүнд:

  • Засгийн газрын хэрэгжүүлэх томоохон төсөл, хөрөнгө оруулалт, түүний санхүүжилт,

  • Экспортын орлого болон төгрөгийн ханшийн хэлбэлзэл,

  • Цаг агаарын нөхцөл байдал, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан хүнсний үнийн савлагаа зэрэг багтана.

 Эдийн засгийн өсөлт

Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагаст 5.6 хувиар өссөн бөгөөд энэ нь хүлээгдэж байсан төлөвтэй нийцтэй үзүүлэлт юм. Эдийн засгийн өсөлтийг голлон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт дэмжсэн байна.

Оны хоёрдугаар хагасаас эхлэн зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжих төлөвтэй байгаа нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох хүлээлттэй байна.

Гадаад орчинд худалдааны хэлэлцээрүүд ахицтай өрнөж, АНУ-ын тарифын бодлого эхэнд зарлагдсан хэмжээнээс доогуур түвшинд хадгалагдсан нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлж байгаа ч тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Бодлогын чиглэл

Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн системийн эрүүл байдлыг хангах зорилготой нийцэж байна. Монголбанк цаашид инфляц, эдийн засгийн төлөв, дотоод болон гадаад орчны өөрчлөлт зэргийг харгалзан бодлогын дараагийн алхмуудаа шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MRS DEJANA IVICA:
OPIPLJIVE INFORMACIJE O BOŽIĆNOM KREDITU ZA PLANIRANJE... Ovo nije normalna objava koju svakodnevno vidite na internetu gdje ljudi daju lažne recenzije i lažne informacije o izvrsnoj financijskoj pomoći. Svjestan sam da su mnogi od vas prevareni i da su lažni agenti iskoristili one koji traže kredite. Neću ovo nazvati normalnim recenzijama, nazvat ću ovo situacijom u kojoj sam živi svjedok kako možete dobiti svoj kredit kada ispunjavate uvjete tvrtke. Zaista nije važno imate li dobru kreditnu ocjenu ili odobrenje vlade, sve što vam treba je važeća osobna iskaznica i važeći IBAN broj kako biste mogli podnijeti zahtjev za kredit s kamatnom stopom od 3 percent. Minimalni iznos je 1000 eura, a maksimalni iznos koji se može posuditi je 100.000.000 eura. Dajem vam 100 percent jamstvo da možete dobiti svoj kredit putem ove pouzdane i poštene tvrtke, posluju 24 sata online i pružaju kredite svim građanima Europe i izvan Europe. Poslali su mi dokument koji je provjeren i testiran prije nego što sam dobio kredit, stoga pozivam sve kojima je potreban kredit da ih posjete ili kontaktiraju putem e-maila: michaelgardloanofficeATgmail.com WhatsApp za Europu: and#43;38591560870 WhatsApp za SAD: and#43;1 (717) 826-3251 Nakon što ih kontaktirate, javite im da vam je gđa. Dejana Ivica iz Zagreba dala informacije. Vidjeti znači vjerovati i zahvalit ćete mi kasnije kada dobijete kredit od njih. Dao sam obećanje da ću nakon što dobijem kredit od njih, objaviti dobru vijest svima online. Ako imate prijatelje ili rodbinu, uključujući kolege, možete im reći za ovu ponudu i da se događa ovog BOŽIĆNOG VRIJEME.
2025-11-13