Иргэн бүрийн хуримтлалын санд 175 мянган төгрөг үүсчээ

img

 

Монгол Улс байгалийн баялгаа зөв зохистой, ирээдүйн хэрэгцээнд чиглэсэн бодлогоор удирдах томоохон алхамыг хийсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд эцэслэн батлагдаж, энэхүү шинэ тогтолцоо бодитоор хэрэгжиж буй.

Энэхүү хуулийн хүрээнд байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрт тэгш хүртээх зорилгоор "Хуримтлалын сан"-г нээсэн. Уул уурхайн ашигт малтмалын орлогоос Монгол иргэн бүрт зориулагдсан нэрийн дансанд ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрч эхэлсэн.  2024 онд тус санд 495.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нэг иргэнд дунджаар 138,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдсан байдаг. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 131.1 тэрбум төгрөг хуримтлалын санд төвлөрч, нэг иргэний нэрийн дансанд 36,300 төгрөг нэмж бүртгэгдэн, нийт хуримтлал нь 175,000 төгрөгт хүрээд байна.

Үндэсний баялгийн сан нь,  

Ирээдүйн өв сан – Урт хугацаанд хадгалагдах, ирээдүй хойчдоо зориулагдсан сан

Хөгжлийн сан – Стратегийн төсөл, дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулах

Хуримтлалын сан – Иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлагдаж, боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг нийгмийн хэрэгцээнд зориулагдана.

 Хувийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?

Иргэн та өөрийн нэр дээр бүртгэгдсэн хуримтлалыг E-Mongolia платформ-ын профайл хэсэгт байрлах "Чингис Хаан" Үндэсний баялгийн сан цэсээр дамжуулан шууд шалгах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Successful Recovery of Stolen Bitcoin Funds-APEX INTERVENTION LTD:
I experienced a devastating loss when my entire life savings — approximately $213,811 in Bitcoin (BTC) — were stolen in a cryptocurrency scam. Initially, I was informed by several sources that recovery was impossible, and I had nearly given up hope. Fortunately, I came across an article referencing APEX INTERVENTION LTD, a reputable recovery specialist known for assisting victims of scams and fraudulent transactions. Despite my initial skepticism, I decided to reach out and engage their services. To my astonishment, they successfully recovered the full amount that had been taken from me. I am sharing this information in the hope that it may assist others who have experienced similar financial losses. For anyone seeking assistance with BTC recovery or funds lost to scams or fraud, APEX INTERVENTION LTD can be contacted via: Email: info@apexintervention.online WhatsApp: +1 (365) 740-5227 Website: https://apex-intervention.online
2025-09-26