Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 18.6 тэрбум төгрөгийг төлүүллээ

img

 

Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 101.7 тэрбум төгрөгийг 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогын хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 18.6 тэрбум төгрөгийг төлүүлэх арга хэмжээ аваад байна. Үүнээс 11.1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн 11 ширхэг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан бөгөөд хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдаа зохион байгуулах ажлыг хийж байна.

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрүүдийн дагуу 7.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 2.7 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 10.2 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 85.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулахаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Чингис хаан банкны өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө илрүүлэхээр Улсын ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мэргэжлийн хууль эрх зүй, өмгөөллийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Чингис хаан банкны өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

christopheranthony:
I never thought I’d fall for a cryptocurrency scam, but I did — and I lost a lot of money. It was one of the worst experiences of my life. I felt helpless and honestly didn’t believe I’d ever get my funds back. Then I came across APEX INTERVENTION LTD, and that changed everything. From the very first conversation, their team was kind, professional, and truly cared about helping me. They explained every step of the recovery process and kept me updated the whole time. Thanks to their hard work and dedication, they actually recovered my lost funds! I’m still amazed and so grateful. If you’ve ever been scammed or lost money in crypto, don’t give up hope — APEX INTERVENTION LTD can really help. They’re the real deal. Email: info@apexintervention.online Website: https://apex-intervention.online WhatsApp: +1 (365) 740-5227
2025-11-06
GUTALIIN MONGO OGOOD OIMS AVAHGUI BOLGOOD OGJ BNA DAA
2025-11-03