Голомт банк Google Pay төлбөрийн хэрэгсэлд өөрийн картыг холбох шинэ боломжийг амжилттай танилцуулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа
Google Pay бол дэлхийн олон оронд идэвхтэй ашиглагддаг, 700 сая гаруй хэрэглэгчтэй дижитал төлбөрийн хэтэвч юм. Android үйлдлийн систем бүхий гар утас, төхөөрөмжтэй хэрэглэгчид дэлхийн хаашаа ч аялж, зорчсон NFC тэмдэглэгээ бүхий худалдаа, үйлчилгээний газарт Google Pay-ийг ашиглан төлбөрөө хялбар, аюулгүй төлөх боломжтой юм.
Google Pay-ийн давуу тал:
Карт, бэлэн мөнгө авч явах шаардлагагүй бөгөөд гар утсаа ойртуулаад л гүйлгээ хийнэ.
Токенжуулалтын систем нь таны картын мэдээллийг шифрлэж хамгаалдаг тул илүү найдвартай.
NFC технологи бүхий ПОС төхөөрөмжтэй л бол дэлхийн хаана ч ашиглах боломжтой.
Хэдэн сая цахим худалдааны вэбсайт, аппликэйшнд Google Pay ашиглан нэг товшилтоор л гүйлгээ хийнэ.
Бүх төлбөр тооцоогоо нэг хэтэвчээр удирдах хурдан, ухаалаг, дижитал шийдэл.
A simple way to pay with Google Pay
СЭТГЭГДЭЛ БИЧИХ