ХААН Банкны санхүүжилтээр Увс, Ховдын алслагдсан багт бага сургууль нээгдлээ

img

Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн отрядад цоо шинэхэн бага сургууль үүдээ нээлээ.

Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар, бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж буй бөгөөд эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өгөөд буй нь энэ юм. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа,  НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагынхан, орон нутгийн удирдлагууд, мөн багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

“Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон эдгээр сургууль тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хамт олон хийж гүйцэтгэсэн юм.

Увс аймгийн Давст сумын Боршоо боомт дахь цэцэрлэг, сургуулийн цогцолборын нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа “НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчийн хувиар Монгол орны алс хязгаар нутагт амьдран суугаа сум, багийн гэр бүлүүд, бага насны хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн маань анхны сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж, өнөөдөр үүдээ нээж байгаад баяртай байна. “Багийн бага сургууль” санаачилга бол харилцагчид, бизнес эрхлэгчид, нийгэм улс оронтойгоо хамтдаа өсөж урагшлах эрхэм зорилготой  ХААН Банкны үнэт зүйлстэй нийцэж байгаа утга төгөлдөр, алсын хараатай төсөл юм. Өнгөрсөн оноос энэ санаачилга эхэлж, хэдхэн сарын өмнө хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан бол өнөөдөр бодит ажил хэрэг болж, ийм сайхан тохилог, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, хүүхдэд ээлтэй бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн шинэ сургуультай болсон нь оролцогч талууд бүх түвшинд ойлголцож, хамтран ажилласны үр дүн юм” хэмээн онцоллоо.

Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй. Гэвч өнөөдөр Монгол Улсад байгаа 1,575 багийн дөнгөж 44-т бага сургууль үйл ажиллагаа явуулж, 36,000 гаруй хүүхэд жилийн есөн сард гэр бүлээсээ хол суралцаж байна. Тиймээс энэхүү төсөл 6–10 насны бага ангийн хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.

Шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборт олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Үдийн цай” хөтөлбөрийн гал тогоо, урлаг, спортын танхим, Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим орчин, тоглоомын талбай, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь шийдэж өгсөн байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас алслагдсан 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн гэртэйгээ ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж буй. Харин ХААН Банкны хувьд нийт 4 бага сургууль буюу дээрх хоёр сургуулиас гадна Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт барьж буй бага сургуулиудын барилгыг барьж байгуулах бүх зардлыг санхүүжүүлж буй юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа энэхүү төслийн санаачилгыг анхнаас нь дэмжиж, хүүхдийн боловсрол, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог уриалан ажиллаж буй.

ХААН Банк сангийн тухай

ХААН Банк 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг олон салбарт 520 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна. Энэ удаа “Боловсрол- Хүүхдийн ирээдүй” уриан дор алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгохоор, итгэл, боломж, ирээдүйг нь ойртуулж өгөхөөр ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dagmar Vilimovska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Dagmar Vilimovska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Maryse Biernaux:
Зээлийн санал. Та яаралтай зээл авах шаардлагатай байна уу? Бид хувийн зээл, бизнесийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөдөө аж ахуйн зээл, боловсролын зээл, өрийн нэгтгэлийн зээл, ачааны машины зээл, автомашины зээл, зочид буудлын зээл гэх мэтийг санал болгож байна. Оюутны зээл болон стартапын зээлүүд бас байдаг. Бид 1%-ийн хүүтэй! Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07
Maryse Biernaux:
Зээлийн санал. Та яаралтай зээл авах шаардлагатай байна уу? Бид хувийн зээл, бизнесийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөдөө аж ахуйн зээл, боловсролын зээл, өрийн нэгтгэлийн зээл, ачааны машины зээл, автомашины зээл, зочид буудлын зээл гэх мэтийг санал болгож байна. Оюутны зээл болон стартапын зээлүүд бас байдаг. Бид 1%-ийн хүүтэй! Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07
Oleg:
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
2025-11-24
Norah Lina:
IF YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER FOR ALL KINDS OF HACKING JOBS The internet today is full of scammers. But here is some good news to everyone who has been a victim of internet scammers. You can get your money back from the scammers. If you have been a victim to internet scammers, then you should contact GEO COORDINATES RECOVERY HACKER. I have been a victim of online scams. I lost $723,000 worth of BTC. I saw where so many people recommended GEO COORDINATES RECOVERY HACKER. Hackers who have dedicated time to helping individuals to get back their money from internet scammers. Recovering lost Bitcoin can require unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers, it’s best to seek out a trusted hacker like GEO COORDINATES RECOVERY HACKER who can help you recover your funds. Am here to give glory to GEO COORDINATES RECOVERY HACKER. You guys did a great job for me. And all of this was done at an affordable price. Thanks a lot. To get in touch with the recovery hacker, you can contact them via email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram; @Geocoordinateshacker
2025-11-19