Гал түймэрт өртөж гурван хүн амь үрэгдлээ

img

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Автозасварын заводын  10х45 метрийн хэмжээтэй  29 айлын нийтийн орон сууцанд өчигдөр гал гарч,12 айлынх нь орон сууц, эд хогшлын хамт шатаж байсныг Аврах, гал унтраах 10, 14, 30 дугаар ангиуд ажиллан галыг дэлгэрүүлэлгүй унтраасан байна. Мөн  Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын гудамжинд  дөрвөн ханатай гэр, эд зүйлийн хамт  шатаж  байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг унтраажээ. Уг гал түймэрт 3- 6 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд галд өртөн нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шархадны гудамжинд  6х12 метрийн хэмжээтэй мансардтай хоёр давхар  байшин, эд хогшлын хамт шатаж,  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг, нэмэлтээр Аврах, гал унтраах 34 дүгээр ангиуд ажиллажээ. Уг гал түймэрт 21 настай эмэгтэй галд өртөж нас баржээ. Дээрх гал түймрүүдийн шалтгааныг тогтоохоор шинжээчид  ажиллаж байна. Дашрамд дуулгахад, он гарсаар НОБГ-т обьектын гал түймрийн 334 удаагийн дуудлага ирсэн бөгөөд нийт дуудлагын ихэнх  нь гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр шатсан дуудлагууд эзэлж байгаа аж. Учир нь хүйтний эрч чангарч, иргэд галлагаагаа нэмсэнээс пийшин зуухны аюулгүй байдал, ил задгай үнс нурам орхих, цахилгаан ашиглалт, угсралтын буруутай үйл ажиллагаанаас болж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаас дүгнэж буй. Мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр галын аюулаас сэрэмжлүүлсэн мэдээллийг сайтар анхаарч иргэд үүрэг, хариуцлагаа өндөржүүлж сонор сэрэмжтэй байхыг нэг өдөрт гарсан дээрх гал түймрийн тохиолдлууд харуулж байна.  Гал түймэр хаана ч, хэзээ ч гарч болно, гагцхүү эрсдлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангаж байхад илүүдэхгүй болжээ. Цаашид хүйтний эрч чангарсан хэвээр байх  тул айл өрхүүд дор бүрнээ цахилгаан утасны аюулгүй байдлаа шалгаж, хэт ачаалал  үүсгэхгүй байх, үнс нурмаа гүйцэт унтраах, дутуу унтраасан үнс нурмыг үүдний амбаар, байшин, гэр дотроо тавихгүй байх, эвдэрч цуурсан пийшин зуух хэрэглэхгүй байх, зуухны амаар халуун цог унахаас сэргийлж төмөр хаалт тавих, галлагаа нэмсэн үедээ яндангийн цонолт халалт үүсгэхээс сэргийлж дээвэр, яндангийн гарах хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийх, яндангийн залгаасыг шалгахыг НОБГ-аас анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сануулж байна. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuragaa anhaaraachee haa hamaagui zurag shaatsan bhiin ichdgui shaarnuudaa
2012-02-29
davka:
huurhii huuhduud l yum yumand urtuj hohirch bhiimaa tomchuud haraa hyanaltaa saijruultsaagaamaar yumaa. evii huuhduud emegnel ilerhiilie.
2012-01-27