Оюутолгой ба ''Онтрэ''-ийн нууц гэрээ

img

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын даргалж буй Оюутолгойн хянан шалгах түр хорооны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түр хороо нийт 300 гаруй гэрч дуудах шийдвэр гаргасан ч, эхний өдөр Оюутолгой ХХК болон холбогдох компанийн удирдлагуудаас нотлох баримт, хариулт өгөх түвшинд оролцсон хүн цөөн байв. Зарим нь бүр “цаашид ирэх боломжгүй” гэдгээ мэдэгдсэн нь сонсголын ач холбогдлыг сулруулав.

 

 

Хамгийн том бэрхшээл нь Оюутолгой ХХК-иас ирүүлсэн 90 мянга гаруй хуудас материалын дийлэнх нь “нууц”, “маш нууц” зэрэглэлтэй тул түр хороо бодит мэдээлэл авч, олон нийтэд тайлбар хийх эрх зүйн боломжгүйд хүрч байна.

Сонсголын эхний өдөр гол анхаарал Онтрэ компанийн тусгай зөвшөөрлийн талбай  Жавхлант, Шивээ толгой ордын нөөц, үнэлгээ, лицензийн үнэлгээ зэрэгт төвлөрөв. Эдгээр талбайд зэс, алт, молибденийн стратегийн нөөц байгааг геологийн материалаас харуулав. Гэвч хамгийн ноцтой асуудал нь Монгол Улсын Засгийн газрын оролцоогүйгээр Онтрэ болон Оюутолгой компаниуд 20/80 хувиар ашиг хуваах тохиролцоонд хүрсэн явдал. Түр хорооны гишүүдийн мэдээлснээр энэ гэрээ олон нийтээс нууцлагдсан төдийгүй, Оюутолгойн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний хамрах хүрээнд ч ороогүй байна.Энэ талаар гишүүд “Монголын эрх ашгийг үл тоосон, стратегийн ордын лицензийг гуравдагч этгээдийн дунд нууцаар хуваасан байж болзошгүй” хэмээн дүгнэж буй. Түр хороонд ирүүлсэн геологийн тайлан, нөөцийн үнэлгээ, санхүүгийн тооцоо зэрэг материалуудын ихэнх нь нууцын зэрэглэлтэй учир Монголын тал нөөцийн жинхэнэ хэмжээ, ордын эдийн засгийн үнэлгээ, ашигт малтмалын чанар, олборлолтын загварын талаар хязгаарлагдмал мэдээлэлтэй хэвээрээ хоёр дахь өдрийн хуралдаан үргэлжлэх нь.

Товчхондоо Монгол Улс өөрийн баялгийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй, гуравдагч этгээдийн боловсруулсан материалд найдах байдлаар 20 жил явсан нь өөрөө бодлогын том алдаа.

Оюутолгой төслийн санхүүжилтийн гол асуудал нь хувь нийлүүлэгчдийн зээл, мөн энэ зээлийн нөхцөл хамгийн их маргаан дагуулж буй. 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу энэхүү зээлийн хүүг 11.1 хувь байхаар тогтоосон нь олон улсын томоохон уул уурхайн төслүүдийн зээлийн жишиг хүү (4–6%)-ээс даруй хоёр дахин өндөр дүн юм. Зээл болон хүүгийн төлбөрүүд ам.доллараар тооцогддог тул Монголын талд ханшийн савлагаанаас үүдэлтэй давхар эрсдэл бий. Доллар өсөх үед Монголын өр төгрөгөөр дахин өснө гэсэн үг. Энэ бүхнээс шалтгаалан зээл, хүү, хүүгийн хүү жил бүр хуримтлагдсаар одоогийн хуримтлагдсан хүүгийн хэмжээ нь анхны зээлийн дүнтэй бараг тэнцэж эхэлжээ. Үүнээс болж Монголын тал ашиг хүртэх хугацаа 2030–2040 он хүртэл ухраад байна. Сонсголын үеэр танилцуулсан нэг ноцтой тооцоолол нь Монгол Улс дөнгөж ашиг хүртэж эхэлмэгц Оюутолгойн олборлолт гурав дахин буурна. Гүний уурхай геологийн нөхцөл, хүдрийн хурдац, ашиглалтын мурий зэргээс үзвэл 2040 оноос хойш олборлолтын дээд үе өнгөрч эхэлнэ гэдгийг шинжээчид дүгнэж байна. Энэ байдлаараа Монголчууд баялгаасаа ашиг хүртэх боломж улам багасна.

Хөрөнгө оруулалтын гэрээний 11.1%-ийн хүү,  хүүгийн хүүгийн хуримтлал нь Монголын талд хамгийн их дарамт үүсгэж байгаа заалт гэдгийг шинжээчид, төрийн аудитын материалууд, олон улсын судалгаанд дурджээ. Энэ нөхцөл байдал өнөөдрийг хүртэл Монголын тал ашиг хүртээгүй гол шалтгаан хэвээр байна. 2025 оны аравдугаар сард Монголын Засгийн газар болон “Рио Тинто” зээлийн хүүг бууруулах талаар хэлэлцээр эхлүүлсэн ч үр дүн гараагүй байна.

Оюутолгой ба Онтрэ компанийн хооронд хийгдсэн нууцлалтай гэрээнүүд, лицензийн хуваарилалт, нөөцийн үнэлгээний хаалттай байдал, өндөр хүүтэй зээл, гэрээний Монголд ашиггүй олон заалт зэрэг нь нийтэд ил болоогүй 20 жилийн “хар хайрцаг” өнөөдөр ч цоожтой хэвээр байх нь.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dagmar Vilimovska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Dagmar Vilimovska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Nils Nordberg:
Зээлийн санал. Та яаралтай зээл авах шаардлагатай байна уу? Бид хувийн зээл, бизнесийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөдөө аж ахуйн зээл, боловсролын зээл, өрийн нэгтгэлийн зээл, ачааны машины зээл, автомашины зээл, зочид буудлын зээл гэх мэтийг санал болгож байна. Оюутны зээл болон стартапын зээлүүд бас байдаг. Бид 1%-ийн хүүтэй! Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07
Nils Nordberg:
Зээлийн санал. Та яаралтай зээл авах шаардлагатай байна уу? Бид хувийн зээл, бизнесийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөдөө аж ахуйн зээл, боловсролын зээл, өрийн нэгтгэлийн зээл, ачааны машины зээл, автомашины зээл, зочид буудлын зээл гэх мэтийг санал болгож байна. Оюутны зээл болон стартапын зээлүүд бас байдаг. Бид 1%-ийн хүүтэй! Бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07
Hartmut Greiss:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Hartmut Greiss:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Jan Hugo:
Reach out to SolidBlock Forensics if you want to get back your coins from fake crypto investment or your wallet was compromised and all your coins gone. SolidBlock Forensics provide deep ethical analysis and investigation that enables them to trace these schemes, and recover all your funds. Their services are professional and reliable.
2025-12-10
9, 10-р сарын нүүрсний хулгай, Харбины гэрээний дуулианыг мартуулах жүжиг. Нүүрсний хулгайч нарыг чухам л алаад өгнө, непалдана гээд байсан яасан. Мартсан. Нүүрсний хулгайч нараас нэг ч хүн хариуцлага хүлээсэнгүй. Нөгөө хятад замын хавтан, боржур яасан. Бас мартсан. Хятад руу нүүрсээ 200к-аар гаргаад, буцаагаад 1,2 саяаар зөөж бга асуудал яасан. Бас мартсан. Батнайрамдал ОЭ-ийн засагт уул уурхайн дэд сайд байхдаа, яг ажил хариуцаж байхдаа таг чиг байснаа одоо л гэнэт сэвж гэнэ.
2025-12-10
Angel:
Google pays $300 on a regular basis. My latest salary check was $8600 for working 10 hours a week on the internet. My younger sibling has been averaging $19k for the last few months, and he constantly works approximately 24 hours. I’m not sure how simple it was once I checked it out. This is my main concern................... Www.Cash43.Com
2025-12-09
BrittanyRPeterson:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... www.join.work27.com
2025-12-09
KatherineCRuff:
Миний сүүлийн цалин 8750 доллар байсан, цахим худалдааны компани долоо хоногт ердөө 12 цаг ажилладаг байсан. Миний удаан хугацааны хөрш 15,000 долларын тооцоотой бөгөөд долоон өдөр 20 цаг орчим ажилладаг. Түүний мэдээллийг харахад тэр хэр шулуухан хэлснийг би итгэж чадахгүй нь. Би ингэж л хийдэг................. www.big.income9.com
2025-12-09
Зочин:
Энэ гэрээг бүр мөсөн өөрчлөх хэрэгтэй шүү дээ баялагаа гадны хулгайч нарт үнэгүй өгөөд өрөнд ороод байдаг ямар учиртай юм вэ
2025-12-09
зочин:
Баярцогт хужаа хаанаас хэн дарамталсан шахаж гэрээ хийсэн тэрнийг ил болго авилга авч улс аа худалдсан хэдэн хүн ээ зарла одоо энэ гэрээг өөрчилж ард түмэндээ 20000 мянган хувьцаа өг хэлсэн үг хийсэн үйлдэл ээ битгий булзааруул
2025-12-09
Зочин:
Энэ элбэгдорж баяр баярцогт 0зоригт нарын хийсэн хулгайн гэрээ шүү дээ маш их мөнгө авлага авч хийсэн гэрээ шүү дээ хурдан өөрчлөх хэрэгтэй
2025-12-09
иргэн:
Энхбаярын хэлсэн Рио бол ядуу буурай орныг шулж мөлжих замаар үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан барууны системийг хэрэгжүүлдэг компани гэж хэлсэн нь туйлын үнэн. Энэ системийн эсрэг зогсож байгаа нь Хятад, үүний эсрэг байлдаж байгаа нь орос байх шив дээ. Гэхдээ барууны орнууд дэлхийн хөгжил дэвшилд асар их хувь нэмэр оруулсан. Бид өөрсдөө л сөрж, чадварлаг байх хэрэгтэй.
2025-12-09