Qlik sense, isometrix лицензийн сунгалт хийх нийлүүлэгчийг сонгон шалгаруулна

img

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 12-р сарын 9-ний өдөр

№ RFP25-RITM1686749

ХААН Банк Qlik Sense, Isometrix лицензийн сунгалт хийх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул  энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тушааж, баримтыг албан бичгийн хамт ITProcurement@khanbank.com хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP25-RITM1686749  дугаар, оролцогч байгууллагын нэр, регистерийн дугаарыг заавал бичнэ.

Зөвхөн санхүүгийн үнийн саналыг procurement_audit@khanbank.com, бусад цахим материалыг ITProcurement@khanbank.com хаяг руу тус тус салган RFP25- RITM1686749 Qlik Sense, Isometrix нэрийг мэйлийн гарчиг хэсэгт тэмдэглэн 2025 оны 12-р сарын 19-ний өглөө 10:00 цагаас өмнө ирүүлнэ. Зөвхөн шалгарсан компанид мэйлээр хариу мэдэгдэх болно.

Хаяг: ХААН Банк Цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010

Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг ITProcurement@khanbank.com хаягт хандаж авна уу.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ