Бортээгийн ордыг ''амьдруулах'' бодлого

img

Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 9-нд олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) зарлахаар Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Энэ бол олон жил “ашиглагдаагүй нөөц” гэсэн тодорхойлолтоор үлдсэн ордыг бодит эдийн засгийн хэлхээнд оруулах анхны алхам юм.

Гэхдээ Монголын уул уурхайн түүхийг сөхвөл “эхлэл нь сайхан, явц нь бүдэг” төслүүд цөөнгүй. Тиймээс Бортээгийн төсөл нь зөвхөн ямар зарчим зарлаж байна вэ гэдгээр биш бодитоор юуг баримтлах вэ гэдгээр шалгагдах учиртай. УИХ 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Өөрөөр хэлбэл, Бортээг нь Засгийн газрын санаачилга бус, парламентын бодлогын захиалга юм.

Монголд хууль, тогтоол батлагдах нь амархан, харин түүний эдийн засгийн үр өгөөж бодит амьдралд буух нь хамгийн хэцүү гэдгийг өнгөрсөн туршлага харуулсаар ирсэн. Тиймээс “эдийн засгийн эргэлтэд оруулна” гэдэг өгүүлбэр өөрөө хангалттай баталгаа биш. Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Мөн

  • хөрөнгө оруулагчдад мэдээллийг нээлттэй хүргэх
  • санал авах
  • сонгон шалгаруулалт зохион байгуулах
  • гарсан саналуудыг Засгийн газар, УИХ-д танилцуулах шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлэхээ зарласан.

Хэдий ийм ч бодит байдал дээр процесс уртсаж, шийдвэр хойшлох, эсвэл улстөрийн тохироо хийх цаг бий болгох эрсдэл давхар оршиж байна. Ажлын хэсэг гэдэг бүтэц нь хариуцлага төвлөрүүлэхээс илүүтэй, заримдаа хариуцлага тарамдуулах хэрэгсэл болдог жишээ Монголд цөөнгүй.

Засгийн газар дараах зарчмуудыг баримтална гэж мэдэгдсэн.

  • Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
  • Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
  • Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих
  • Бүх процесс ил тод байх

Эндээс эдийн засгийн хувьд хамгийн эмзэг нь “зах зээлийн үнэ” гэсэн ойлголт. Монголын нүүрсний салбарт зах зээлийн үнэ гэдэг нэрийн дор урт хугацааны, хаалттай, уян хатан бус гэрээнүүд байгуулагдаж ирсэн түүх бий. Тиймээс зах зээлийн зарчмыг ямар механизмаар, ямар хугацаанд, ямар ил тод байдлаар хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Албан ёсны тайлбараар Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:

  • ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэнэ
  • Үндэсний баялгийн сан арвижина
  • нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх санхүүгийн орон зай тэлнэ гэж үзэж байна.

Гэхдээ “Бодит орлого” хэзээ бий болох вэ? Энэ талаар хугацаа, үе шат огт дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл, иргэд хүртэх үр өгөөж нь тодорхой цаг хугацаагүй.

Олон улсын нээлттэй санал авах, УИХ-д танилцуулах зэрэг зохицуулалт нь улстөрийн нөлөөг хязгаарлах зорилготой гэж ойлгогдоно. Гэхдээ

  • том орд
  • том мөнгө
  • Үндэсний баялгийн сантай шууд холбогдох төсөл

гэсэн гурван хүчин зүйл нэг дор огтлолцож байгаа тохиолдолд улс төрөөс бүрэн ангид байна гэж үзэхэд хэцүү. Харин ил тод байдал нь улстөрийн нөлөөг ил гаргаж чадах уу гэдэг л сонин.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр нь зөв чиглэлтэй. Гэхдээ энэ төсөл амжилттай болох эсэх нь гоё зарчим, зөв тунхаглалаас илүүтэйгээр

  • зах зээлийн үнийг бодитоор хэрэгжүүлж чадах уу
  • үр өгөөжийг Монголд үлдээж чадах уу
  • ил тод байдлыг хадгалж чадах уу зэргээс шалтгаална.

Бортээг нь Монголын баялгийн бодлогын дараагийн азгүй туршилт биш, үнэхээр зөв жишиг болж чадвал бодит өгөөжийг нь иргэд хүртэж чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-01-08
Hellen Morgan:
HOW I RECOVERED MY BITCOIN FROM ONLINE SCAMMERS  While I was trading Bitcoin. I unexpectedly lost my $715,000. I was frustrated and had no idea on how to recover my lost funds. I did an extensive research on how to recover stolen Bitcoin funds and I came across several referrals and Ads that had gotten help from THE HACK ANGELS. I made contact and I was actually very impressed with the service that I got. I’m super grateful for their assistance and top-notch service. I received my money back within 48 hours. When trying to recover money taken by bitcoin thieves, THE HACK ANGELS is a hacking expert that should not be minimized. They are the best cryptocurrency recovery platform out there. If you ever run into such a nerve racking situation don't stress out just contact THE HACK ANGELS :  WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (http://www.thehackangels.com)  