ХЭД АЛХАЖ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ВЭ?

img

 

Өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хот иргэдээ эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалах зорилготой “ногоон оноо” хэмээх санаачилгыг олон нийтэд танилцуулсан нь нийгмийн анхаарлын төвд орлоо. Албан ёсны тайлбараар бол иргэд алхаж, хөдөлгөөнтэй байсныхаа үр дүнд оноо цуглуулж, түүнийгээ цахилгаан, дулаан, түлш зэрэг зайлшгүй хэрэглээний төлбөрийн хөнгөлөлтөд ашиглах боломж бүрдэх аж. Хотын удирдлагууд үүнийг эрүүл мэндийг дэмжих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын эхлэл хэмээн тайлбарлаж буй.

Гэвч олон нийтийн хүлээж авсан байр суурь үүнээс тэс өөр байлаа. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын иргэдийн алхалтын дундаж хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс үлэмж доогуур байгааг онцолсон нь тоо баримтын хувьд худал биш. Харин энэ үзүүлэлт иргэдийн ухамсар доройтсоны илрэл гэхээсээ илүү хот өөрөө алхахад тохиромжгүй орчин болсныг илүү тод харуулж байна гэсэн шүүмжлэл давамгайлсан юм.

Өвлийн улиралд утаа, халтиргаа, тасарсан явган зам, зундаа тоос шороо, түгжрэл дунд амьдарч буй хотын иргэдээс “илүү алх” хэмээн шаардах нь хотын дэд бүтцийг сайжруулахын оронд хариуцлагыг иргэдэд шилжүүлж буй мэт ойлгогдож байна. Дэд бүтэц, орчны асуудлыг шийдээгүй байж зан үйлийг оноогоор засах гэж оролдож буй нь уг санаачилгын хамгийн эмзэг цэг болов.

Маргаан үүгээр зогссонгүй. Цахилгаан, дулаан, түлш бол сонголт биш, амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай суурь хэрэглээ. Эдгээр үйлчилгээ иргэний амьдралын хэв маяг, идэвх оролцооноос үл хамааран төрөөс тасралтгүй, хүртээмжтэй байлгах үүрэгтэй нийтийн үйлчилгээ юм. Улаанбаатар шиг эрс тэс уур амьсгалтай хотод дулаан, цахилгаангүй амьдрах нь эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд эрсдэл дагуулна.

Тиймээс эдгээр суурь үйлчилгээг иргэний зан үйлтэй холбож, оноо, шалгууртай уях нь “урамшуулал” гэхээсээ илүү нөхцөл тулгаж буй хэлбэр мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн тодорхой үйлдэл хийснийхээ төлөө бус, иргэн гэдгээрээ эдгээр үйлчилгээг авах ёстой гэсэн суурь ойлголт энд яригдах ёстой юм.

Нийгмийн тэгш байдлын үүднээс ч асуудал хөндөгдөнө. Орлого багатай өрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд цахилгаан, дулаан, түлш бол огтхон ч сонголтын асуудал биш. Ийм нөхцөлд хөнгөлөлт авахын тулд заавал биелүүлэх шалгуур тогтоох нь нийгмийн ялгааг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. “Өнөөдөр алхвал хөнгөлөлт авна, маргааш алхах боломжгүй бол илүү төлнө” гэсэн логик иргэдийг тэгш бус байдал руу түлхэж болзошгүйг олон хүн анхааруулж байна.

Сошиал орчинд уг санаачилгыг “тоглоом шиг систем”, “оноо нэрийн дор хяналт тогтоох оролдлого” хэмээн хошигнон, бас болгоомжилсон өнгө аяс давамгайлж эхэллээ. Монголын нийгэм төрөөс ирж буй шинэ зохицуулалтад итгэл багатай хандах болсон нь өмнөх туршлагуудтай холбоотой. Сайн санаачилга гэж эхэлсэн олон бодлого эцэстээ иргэдэд нэмэлт дарамт, зардал болж хувирч байсан түүх цөөнгүй.

Зарим иргэд уг онооны системийг Хятадын нийгмийн онооны системтэй зүйрлэж харж эхэлсэн нь иргэд эрх чөлөөндөө хэр мэдрэг болсны илрэл юм. Нийслэлийн зүгээс ийм харьцуулалтыг үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа ч, оноо өгч, оноо хасах логик өөрөө болгоомжлол төрүүлэхэд хангалттай байгааг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ бодит асуудал бий. Утаа, хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн эрсдэл бол Улаанбаатар хотын зайлшгүй шийдэх сорилтууд мөн. Хотын удирдлага шийдэл хайж, эхлэл тавих гэж оролдож буйг үгүйсгэх хэцүү. Харин бодлого зөв байлаа ч, хэрэгжүүлэх цаг хугацаа, хэлбэр, иргэдтэй харилцах арга барил буруу сонгогдвол эсрэг үр дүн авчирдгийг энэ удаагийн маргаан тодорхой харууллаа.

Журам нь бүрэн боловсроогүй, иргэдийн итгэл хараахан бүрдээгүй үед зарлагдсан “ногоон оноо” санаачилга зорилгоосоо өмнө маргаан дагууллаа.  Эцэст нь дүгнэхэд, өнгөрсөн долоо хоногийн хэлэлцүүлэг “ногоон оноо”-ны тухай гэхээсээ илүү Улаанбаатар хот иргэдтэйгээ хэрхэн харилцах вэ гэсэн суурь асуултыг хөндсөн хэрэг байв. Иргэд эрүүл амьдралын эсрэг биш, харин амьдралаа оноогоор хэмжүүлэхэд бэлэн биш байгаагаа илэрхийллээ.

Хэрэв нийслэл уг санаачилгыг илүү тодорхой, ил тод болгож, Улаанбаатар шиг хотод бодитоор хэрэгжих боломжтой эсэхэд бодит хариу өгч чадвал маргаан шийдэлд ойртоно. Харин эс чадвал “ногоон оноо” нь эрүүл хотын эхлэл бус, төрд итгэх итгэлийг сорьсон бас нэгэн бүтэлгүй туршилт болон үлдэх эрсдэл өндөр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dd:
Alkhaya gevel bolomj sundew baigaa Gants uglee Undesnii tsetserlegt hureelend ireed z kheden zuun hun alhaj yavaa
2026-01-25
Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-01-24
Vivian Edwin:
CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY EXPERT / HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER After losing $780,000 worth of bitcoin . I thought I'd never recover my money back. I've been in this predicament, and I can attest to the frustration and helplessness that come with it until I met a testimony from Alexa Jason online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped him recover his funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@ gmail.com website; https://geovcoordinateshac.wixsite . com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker Luckily for me as I speak to you all, my funds have been recovered and were delivered to me within 24 hours. I can't thank GEO COORDINATES RECOVERY HACKER enough for the incredible help they provided during one of the toughest times in my life. I will forever be grateful to them for giving me back not only my money but also my peace of mind.
2026-01-24
Vivian Edwin:
CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY EXPERT / HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER After losing $780,000 worth of bitcoin . I thought I'd never recover my money back. I've been in this predicament, and I can attest to the frustration and helplessness that come with it until I met a testimony from Alexa Jason online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped him recover his funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@ gmail.com website; https://geovcoordinateshac.wixsite . com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker Luckily for me as I speak to you all, my funds have been recovered and were delivered to me within 24 hours. I can't thank GEO COORDINATES RECOVERY HACKER enough for the incredible help they provided during one of the toughest times in my life. I will forever be grateful to them for giving me back not only my money but also my peace of mind.
2026-01-24
Michael Davenport:
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery', For assistance contact Recoverycapital@fastservice.com Website https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-01-23
Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-01-21
Williams_Jaka:
LOOKING FOR AN EFFICIENT CRYPTO HACKER? CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT It’s becoming a problem how people are being victimized by scam, sadly enough. But you now have the right to make enquiries, seek proof of any recovery hacker you come across to avoid getting scammed again in the process. I’ve read many stories about people recovering their funds after losing them to scammers and I thought it was another scam, but after losing all my funds to a cryptocurrency investment scam, I had no other choice but to research a recovery platform that can help me with the recovery of my funds. I stumbled upon THE HACK ANGELS RECOVERY EXPERT online and contacted them immediately. I was very impressed by their service and how quickly they helped me recover my cryptocurrency funds. Truly their service is top-notch. If you have been a victim of crypto fraud and your assets have been stolen. I’m highly recommending them to everyone who wishes to recover their funds. Mail Box: support@thehackangels.com WhatsApp: +1(520)-200,2320 Web: https://www.thehackangels.com
2026-01-21
Zochin:
Зөв явуул
2026-01-20
тавинбэхээс халаалт дулааны мөнгөө нэхэмжилье их мөнгө идсэн эрчим хүч нь нүд аних гэж байхад хулгайлсан мөнгөнөөсөө өчүүхэнийг ард түмэн эх орондоо долоолгох дотортой хулнайч байлгүй дээ ха ха
2026-01-19
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-01-19