СОШИАЛ ''ХҮЧИРХИЙЛЭЛ''

img

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр худал мэдээлэл илүү ихээр тавигдаж, түгэх болсон нь Монголын нийгэмд аюулын шинжтэй үзэгдэл болчихлоо. Интернэт гар утасны хэрэглээ эрчимтэй өсч, интернэт хэрэглэгчдийн тоо нийт хүн амын 83 хувьд хүрсэн. Тэгэхээр нийт хүн амын 77 хувь нь сошиал сүлжээ хэрэглэгч болсон гэсэн үг. Фэйсбүүкийг манай улсад ойролцоогоор 2.7 сая хүн ашигладаг гэсэн судалгаа ч бий. Энэ тоо өсөхийн хэрээр хүмүүс мэдээллийг үнэх эсэхээр нь биш түр зуурын сэтгэл хөдлөл, олон хүн итгэж байна гэх хандлагаар хүлээн авах нь ердийн үзэгдэл болжээ.

Сошиалд тавигдсан мэдээллийг үнэн худлыг нь шалгахгүйгээр итгэж, шүүж, яллаж, цаашлаад хүний амьдралыг сүйтгэх хэмжээнд хүрсэн нь нийгмийн мунхрал гэж хэлж болно. Үүнийг зүгээр нэг хов жив, сошиал дуулиан гэж хөнгөнөөр авч үзэх боломжгүй.  Энэ бол хууль дээдлэх зарчим, шударга ёс, нийгмийн эрүүл ухаанд заналхийлж буй бодит аюул.

Фэйсбүүк дээр эх сурвалж нь тодорхойгүй, баримтгүй мэдээлэл тавигдаж,  дараа нь өөр өөр хаяг, пэйж, групп дээр яг ижил агуулгаар олон давтагдан нийтлэгдэх үзэгдэл түгээмэл. Давтамж нь нэмэгдэх тусам тэр мэдээлэл үнэн мэт санагдаж, эцэст нь олон нийтийн ухамсарт баримт мэт суучихдаг. Хожим нь мянган үнэн баримтаар няцаасан ч оройтсон байдаг. Худал мэдээлэл засагдахаасаа өмнө аль хэдийн шүүхийн шийдвэрээс хүчтэй ял оноочихсон байдаг.

Саяхан гарсан 16 настай охины хэрэгтэй холбоотой мэдээлэл үүний тод жишээ. Ямар ч нотолгоогүйгээр сэжигтэн этгээдийг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зээ гэж цуурхал тараасан нь нийгэмд хурдан тархсан. Баганбандийн охин Баярмаа үүнийг үгүйсгэсэн ч хүмүүс  үнэн мэтээр хүлээн авч, огт хамааралгүй гэр бүл рүү дайрсан дайралт өрнүүлсэн. Үүнээс өмнө жирэмсэн эхнэр, охиноо нэгэн зэрэг алдсан залуу сэтгэл зүйн хүнд цочролын үед өгсөн ярилцлагаасаа болж бараг эхнэрээ хөнөөсөн мэтээр сошиалд яллуулж, түүнд амьдрах, амьсгалах орон зай үлдээхгүй болтол доромжилсон тохиолдол ч бий. Энэ бол нэг хүний алдаа биш, эсвэл хов жив ч биш. Энэ бол манай нийгмийн хамтын хүчирхийлэл. Яагаад бид худал мэдээлэлд ингэж амархан итгэдэг вэ? Шалтгаан нь маш энгийн. Сэтгэл хөдлөл логик сэтгэлгээнээс хурдан.  Хүүхэд, аллага, эрх мэдэл, шударга бус явдал гэх мэт сэдэв хүний уур, айдас өрөвдөх сэтгэлийг зэрэг хөдөлгөдөг. Тэгээд тэр сэтгэл хөдлөлөөрөө  хүний шүүн тунгаах чадвар нь алдагддаг. Тиймээс хүн баримт нэхэхийн оронд шууд итгэж, дамжуулж эхэлдэг.

Түүнчлэн албан ёсны эх сурвалжид итгэх итгэл суларч, сошиалд л үнэн байна гэх буруу хандлага нийгэмд хэвшил болж байна. Шүүмжлэлт сэтгэлгээ, мэдээлэл ялгах чадваргүй байх нь олонхийн нөлөөтэй хослохоороо аюулд хүргэдэг. Олон хүн итгэж, шэйр хийж байхад би ганцаараа буруу бодоод байна гэж бодох сэтгэл зүйд ордог, тэрийгээ ч анзаардаггүй.

Энэ бүхнээс хэн хожиж байна вэ, Сошиалд зориудаар өгөөш шидэж, иргэдийн уур бухимдлыг ашиглан хандалт, ашиг олдог цөөн хэсэг. Харин хохирогч нь гэм буруугүй иргэд, гэр бүл, эцэст нь нийгэм бүхэлдээ.  Хамгийн аюултай үр дагавар нь шүүхийн хараат бус байдалд үзүүлэх нөлөө юм. Нийгэм аль хэдийн итгэсэн худал мэдээлэлдээ үнэмшсэн нөхцөлд шүүх шударга шийдвэр гаргасан ч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, харин шүүхийг буруутгах байдал руу орно. Ингэснээр бид өөрсдийгөө чөтгөгийн тойрогт оруулж, түүнээс гарах боломжоо улам хумиж байна. Гэхдээ энэ бүхнээс гарах гарц бий. Энэ бол хууль, шүүх, төрөөс илүү иргэн бүрийн ухамсраас эхэлнэ. Сошиал дээрх нэг мэдээллийг шэйр хийхийн өмнө арван секунд бод, эх сурвалж байна уу? баримт байна уу эсвэл зөвхөн сэтгэл хөдлөлөөр бичсэн үү гэдгийг ядаж өөрөөсөө асуух нь бидний ёс суртахууны хамгийн наад захын шалгуур. Сошиал бол шүүх биш, лайк дарсан тоо үнэнийг тогтоодог хэмжүүр ч биш. Хэрвээ бид сошиалд тавигдсан бүхнийг үнэн гэж итгэдэг хэвээр байвал худал мэдээлэл шүүхээс ч, хуулиас ч илүү хүчтэй засаглана. Энэ бол сошиал анархизм.

Тиймээс бид шүүлтүүртэй уншдаг, бодож байж итгэдэг, шэйр хийхээсээ өмнө хүн чанараа санаж чаддаг нийгэм болж төлөвших ёстой. Өнөөдөр энэ нь бидний өмнө тулгарсан хамгийн том асуудал болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vivian Edwin:
CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY EXPERT / HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER After losing $780,000 worth of bitcoin . I thought I'd never recover my money back. I've been in this predicament, and I can attest to the frustration and helplessness that come with it until I met a testimony from Alexa Jason online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped him recover his funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@ gmail.com website; https://geovcoordinateshac.wixsite . com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker Luckily for me as I speak to you all, my funds have been recovered and were delivered to me within 24 hours. I can't thank GEO COORDINATES RECOVERY HACKER enough for the incredible help they provided during one of the toughest times in my life. I will forever be grateful to them for giving me back not only my money but also my peace of mind.
2026-01-24

Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-01-21
Williams_Jaka:
LOOKING FOR AN EFFICIENT CRYPTO HACKER? CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT It’s becoming a problem how people are being victimized by scam, sadly enough. But you now have the right to make enquiries, seek proof of any recovery hacker you come across to avoid getting scammed again in the process. I’ve read many stories about people recovering their funds after losing them to scammers and I thought it was another scam, but after losing all my funds to a cryptocurrency investment scam, I had no other choice but to research a recovery platform that can help me with the recovery of my funds. I stumbled upon THE HACK ANGELS RECOVERY EXPERT online and contacted them immediately. I was very impressed by their service and how quickly they helped me recover my cryptocurrency funds. Truly their service is top-notch. If you have been a victim of crypto fraud and your assets have been stolen. I’m highly recommending them to everyone who wishes to recover their funds. Mail Box: support@thehackangels.com WhatsApp: +1(520)-200,2320 Web: https://www.thehackangels.com
2026-01-21
Mash zuv shu humuusiin bolovsrol ,uhamsart tavigdah shalguur daanch ugui bolj,16 nastai ohinii eej social d ter 2 huuhdiig buruutgaj ,yallad bga n tun zohimjgui aimshigtai uildel ,ur dagavar uusgeed bn shu .ter hund umguulugch n sain helj uguusei! Bas gutgeed bga humuusiin ar ger ymr bhu,ter huuhduud tsaashid yaaj amidrahu bodoh asuudal!!! Ter aluurchin geh huu bol uur asuudal shu yalgaatai,tentsvertei,avch jarah heregtei ,iim uhamsar muu ,doroi bj blhgui shu. Niigem buheldee aidastai bolood bn ene hergees hoish

Зочин:
Нийгэм нь өөрөө задгай замбараагүй болохоор нийгмийн сүлжээгээ ч зүгээр ашиглчихаж чадахгүй.
2026-01-20
Зочин:
Иргэн өүр ухамсартай болохыг хүлээвэл зуун жил өолох биз Тийм уёраас төр зохицуулах хэрэгтэй Нэгд бусад улсын туршлагаар насан хүрээгүй хүүхдэд сошиал хаалттай баымаар Хоерт сошиалд зөвхөн өөрийн жинхэнэ нэр хаягаар ордог баймаар
2026-01-20