Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Ипотекийн зээлд олон удаа хамрагдсан зарим иргэдийн мэдээллийг ил болгох асуудлыг хөнджээ. Одоогийн журам ёсоор бол иргэн үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нэг удаа л хамрагдах боломжтой. Гэтэл танил талаа ашиглан хэд хэдэн удаа хамрагдсан хүмүүс байгаа нь шударга бус байдал үүсгэж байна. Ийм учраас энэ зээлд хамрагдагсдын нэрсийг ил болгох шаардлага тавьжээ. Одоогоор албан ёсны жагсаалт нээлттэй нийтэд танилцуулсан шийдвэр гараагүй байгаа ч энэ шаардлага удахгүй ажил болох магадлал өндөр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ