Ипотек авлигын идэш болжээ

img

 

Ипотекийн зээл анх “орон сууцгүй, анхны байраа авч чадахгүй” иргэдийг дэмжих зорилготой хэрэгжиж эхэлсэн. Гэтэл “Энэ бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадаж байсан уу, эсвэл цөөн хүнд давуу байдал олгож байв уу?” гэдэг нь иргэдийг бухимдахад хүргэсэн энэ долоо хоногийн бас нэгэн халуун сэдэв байлаа. Ипотекийн зээлээр 5-аас дээш байртай 12 мянган иргэн бий” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гаргаж тавьсан. Хэрвээ энэ тоо үнэн бол, бид зөвхөн бодлого алдагдсан гэж хэлэхээсээ илүү системийн гажуудлыг нь харах ёстой болоод байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Эхний жилүүдэд нэг хүн хэд хэдэн удаа зээл авах боломжтой байсан нь нууц биш. Харин 2016 онд Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг баталж, ипотекийн зээлтэй иргэн дахин зээл авах боломжгүй гэж тодорхой заасан.


Тэгэхээр 2016 оноос хойш “нэг хүн олон удаа ипотекийн зээл авах эрхгүй” гэж хуульчилсан байхад, “5-аас дээш байртай 12 мянган иргэн” гэж яриад байгаа нь яах аргагүй эргэлзээ төрүүлээд байна. Гэхдээ энд хамгийн сонирхолтой нь хэн нэг нь буруутай гэдэг нь тодорхой боловч хариуцлага хүлээх эзэн алга. Монголын ипотекийн корпораци “зээл олгодоггүй, зөвхөн үнэт цаасжуулдаг” гэж тайлбар хийжээ. Монголбанк “санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилдаг, зээл олгосон иргэнийг мэдэх эрхгүй” гэж тайлбарласан бол харин арилжааны банкууд “журмын дагуу ажиллаж, нэг хүн олон удаа зээл авах боломжгүй” гэж мэдэгдсэн юм. Тэдний хэн нь ч буруугүй, журмын дагуу ажилласан гэж байна. Тэгвэл үнэхээр 12 мянган иргэн 5-аас дээш байртай болсон бол энэ нь ганц байгууллагын алдаа биш, бүхэл бүтэн тогтолцооны доголдол. Харин үүнийг нь 12 мянган иргэн бусдын боломжийн урдуур гишгэлээд ашиглачихаж. Харин УИХ-ын гишүүн 12 мянга гэсэн тоогоо баримтаар баталгаажуулах хэрэгтэй болоод байна. Өнөөдөр ипотекийн зээлийн хөтөлбөрөөр нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгосон, зээлийн дундаж хугацаа 17.7 жил. Ипотекоор анхны байртай болох найдвар иргэдэд одоо ч бий. За бараг мөрөөдөл нь.  Гэтэл хэрвээ энэ систем нь зорилтот бүлэгтээ хүрэхгүй, цөөн хүнд давуу байдал үүсгэж байвал, иргэдийн итгэл алдагдаж, энэ бодлого урт хугацаандаа урагш явах боломжгүй болно. Тиймээс хамгийн гол нь одоо энэ бодлогын үнэн нүүр царайг тодорхой болгох цаг.5-аас дээш байртай 12 мянган иргэн гэдэг тоо бодит бол тогтолцоо яаж ийм гажуудалд хүрснийг ил тод болгох ёстой. Хэрвээ буруу мэдээлэл бол мөн л олон нийтийн өмнө тодорхой, баримттай тайлбар өгөх хэрэгтэй. Ипотекийн зээл өнөөдөр зөвхөн орон сууцны асуудал биш. Энэ бол нийтийн итгэл, тэгш боломж, төрийн бодлогын үнэнч байдал гэсэн асар том асуудал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юуг ч авлига болгох ид шид манай Монголд л байх юм даа
2026-02-11
18 саяаар өнөө мөргаашгүй гаргадөг
2026-02-09
Belle B:
I’m making over $19k a month working part time. I kept hearing other people tell me how much money they can make online so I decided to look into it. Well, it was all true and has totally changed my life. This is what I do……www.today.earn54.com
2026-02-09
Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash43.Com
2026-02-09
2 myangan hun 5 bairtai b, tatvar avah heregtei gesniig, uimraa enkh-amgalan ipotekoor avsan gej soliorson b lee.
2026-02-09