2030 онд иргэн бүрт ₮10 сая хуримтлагдана
Монгол Улс байгалийн баялгаа ашиглахдаа “одоо зарцуулах” биш “ирээдүйд хадгалах” шинэ загварт шилжиж байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн шийдэл биш, иргэн бүрийн ирээдүйд хөрөнгө хуримтлуулах эрх гэж ойлгож болно. Монгол Улс 1990 оноос хойш байгалийн баялгаа ашиглаж, мөнгийг нь одоо хэрэглэж, ирээдүйд үлдээдэггүй тогтолцоотой явж ирсэн. Одоо л үндсэн хуулиар олгогдсон “эрхээ зөв ашигладаг” систем рүү орлоо гэж найдаж байна. Үүний гол суурь нь Үндэсний баялгийн сан болон 2030 оноос эхлэн иргэн бүрд хуримтлагдах мөнгийг ашиглах боломж юм.
Баялгийн сангийн мөнгө одоохондоо “цахим” хэлбэрээр хадгалагдаж байна. Төр баялгийн сангийн мөнгийг иргэн бүрийн “хуримтлалын данс”-д цахим хэлбэрээр бүртгэж байна. Товчхондоо таны нэр дээр нэг “данс” үүссэн, тэнд байгалийн баялгийн өгөөжөөс ирсэн мөнгө хуримтлагдана, энэ мөнгийг одоо авч чадахгүй. Гэхдээ 2030 оноос хойш тодорхой нөхцлөөр авах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл ирээдүйд ашиглах эрхтэй “урт хугацааны хөрөнгө” юм. Тиймээс баялгийн сангийн мөнгийг 2030 он хүртэл хуримтлуулж, 2030 оноос эхлэн зөв, шаардлагатай үед ашиглах зохицуулалт хийж байна. Баялгийн сангийн мөнгийг иргэн бүр Эрүүл мэндийн зардалд буюу томоохон мэс засал, хүнд өвчний эмчилгээ, гадаадад эмчлүүлэх зардалд Боловсролд буюу дотоодын, гадаадын их сургуульд суралцах, магистр, докторын зэрэг х ичээлийн төлбөр, сургалтын зардалд, орон сууц буюу өрхийн орон сууцны урьдчилгаа төлбөр, засвар, шинэ байр авах зардалд, бизнес эхлүүлэхэд буюу жижиг, дунд бизнесийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулах юм.
Жишээ нь таны хуримтлал 5 сая төгрөг бол 2 саяыг мэс засалд, 1 саяыг эм тарианд үлдсэнийг амьдралын бусад хэрэгцээнд ашиглах боломжтой. Стратегийн болон үүсмэл ордуудын өгөөжийн 60%-ийг төрд ногдуулна гэдэг нь ордын ашиг, ногдол ашиг, орлогын 60%-ийг төр буюу ард түмэн авна. Одоогоор иргэн бүрийн хуримтлал 2025 оны эхээр 175,000 төгрөг орчим байна. Гэхдээ 2030 он хүртэл стратегийн ордуудын өгөөжийн 60% төрд ирвэл баялгийн сан өсөх боломжтой. Засгийн газрын урьдчилсан тооцоогоор 14 мега төсөл бүрэн хэрэгжвэл Үндэсний баялгийн сан 2030 онд 18 их наяд төгрөг хүрч болох боломжтой гэж ярьж байна.
2030 оноос хойш иргэн бүр эрүүл мэнддээ хөрөнгө оруулна, сургуульд орох боломжтой, байрны урьдчилгаа төлбөр хийх боломжтой, бизнес эхлүүлэх боломжтой.
“Төр стратегийн ордуудын өгөөжийн 60%-ийг авах” гэдэг нь иргэн бүрд яг ямар үр өгөөж өгөх вэ?
Стратегийн болон үүсмэл ордуудын өгөөжийн 60% нь Монгол Улсад ард түмэнд, 40% нь ордыг ашиглаж байгаа компаниудад энэ хувиар хуваагдана гэж тооцож байна.
Жишээ нь Ухаа худаг ордын өгөөжийг нэг жилд 500 сая ам.доллар гэж төсөөлөхөд 60% нь ард түмэнд 300 сая ам.доллар. Тэгвэл 300 сая ам.доллар ойролцоогоор 1.1 их наяд төгрөг, хэрэв энэ мөнгийг 3.5 сая иргэн дээр хуваавал 1.1 их наяд, 3.5 сая иргэн тус бүр 314,000 төгрөг жил бүр авна.
Тавантолгойн өгөөжийг жилд 1.5 тэрбум ам.доллар гэж төсөөлөхөд 60% нь ард түмэнд буюу 900 сая ам.доллар ногдоно. 900 сая ам.доллар гэдэг ойролцоогоор 3.33 их наяд төгрөг, 3.33 их наяд 3.5 сая 951.000 төгрөг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ