Хаан банк Сагсан бөмбөгийн Ховд Шонхорууд багийн ерөнхий ивээн тэтгэгч боллоо
Өсөлтөөр нэгдсэн шинэ хамтрал: Илүү өндөрт хамтдаа тэмүүлцгээе
Бидний хувьд спорт зөвхөн өрсөлдөөнөөс гадна сахилга бат, хамтын өсөлт, тэмүүлэл, манлайллыг төлөвшүүлдэг үнэ цэнтэй талбар юм.
Тиймээс ч ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн хөгжилд тууштай хувь нэмэр оруулахаар баруун бүсийн бахархал болсон Khovd Falcons багийг ивээн тэтгэж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Ийнхүү тус баг цаашдаа Khan Falcons хэмээх нэрээр урт хугацаанд бүтээх ирээдүйн замналын эхлэл цэгийг тавьж байна.

Энэ хамтралын хүрээнд бид илүү өндөр зорилго, том амжилтын төлөө сорилт бүрийг хамтдаа туулж, ялалтын гялалзсан түүхийг шинээр бичих болно.
Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн 2024–2025 оны улирлын шилдэг импорт тоглогч Byron Wesley плэй-оффын ширүүн тулаанд Khan Falcons багийн өмсгөлтэй талбайд гарахаар болсныг мэдэгдэхэд таатай байна.

Khan Falcons багтаа Үндэсний Дээд Лигийн плэй-оффын тоглолтод нь өндөр амжилт хүсье!
Дэлгэрэнгүй: www.khanbank.com/personal/news/intelligence/8060/
Спортын өсөлтийг дэмжигч - ХААН Банк![]()
#KhanBank #GrowingTogether #СпортынӨсөлтийгДэмжигчХААНБанк #ХААНБанк #ХамтынӨсөлтТөгөлдөр #KhanFalcons #FlyHighFalcons #ХААНФалконс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ